ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД РҮҮ ХАЛДАХ НЬ НЭМЭГДСЭЭР БАЙНА

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2017 оны 5-р сарын 16

Шударга бус байдлын эсрэг зориг гарган тэмцэж буй хүмүүс рүү халдаж, дайрахаа зогсоохыг шаардажЭмнести Интернэшнлээс “Зоригтон” кампанит ажлыг дэлхий даяар эхлүүллээ. Орон нутгийн идэвхтнүүд, хуульч, сэтгүүлч болон бусад хүний эрхийн хамгаалагчид өмнө нь тулгарч байгаагүй мөрдлөг, хавчлага, айлган сүрдүүлэлт, хүчирхийлэлтэй нүүр тулж байгааг кампанит ажлынхаа нээлтийн үеэр Эмнести Интернэшнл анхаарууллаа.

Эмнести Интернэшнлийн “Аюул занал дундах хүний эрхийн хамгаалагчид –иргэний нийгмийн хумигдаж буй орон зай” тайлан мэдээлэлд 2016 онд дор хаяж 22 улсад тайван жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө хүмүүс амь насаа алдаж, 63 оронд гүтгэгдэн доромжлогдож, 68 улсад тайван замаар тэмцсэнийхээ төлөө баривчлагдан, хоригдож, 94улсад айлган сүрдүүлэлт, бие махбодийн халдлагад өртсөнийг онцоллоо.

Тэргүүн Шугамын Хамгаалагчид (Front Line Defenders) төрийн бус байгууллагын мэдээллээр 2015 онд 156 хүний эрхийн хамгаалагч амь насаа алдсан бол энэ тоо 2016 онд 281 хүрч өссөн байна.

“Хүний эрхийг нухчиндарахыг санаархагч авторитар дэглэмийн удирдагчид өөрсдийгөө бидний хүсэл сонирхлын төлөө зүтгэж байгаа гэж итгүүлэхийг л хүсдэг болохоос хэрэгжүүлдэггүй. Харин тэдгээр хүний эрхийг зөрчигч улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс үүдэн бидний эрхийг хамгаалахаар, бидний төлөө зориг гарган тэмцэж байгаа хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал улам дордож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Салил Шетти өгүүлэв.

Онлайнаар болон олноор нь цагданхянах, шинэ технологи ашиглан айлган сүрдүүлэх, хуулийг буруу хэрэглэх болон тайван замаар жагсагчдын эсрэг авч буй эрс арга хэмжээ зэрэг урьд хожид үзэгдээгүй аюулыг бий болгож байна.
Засгийн газрууд хувийн цахим харилцааны кодыг тайлах, шифрлэлтийг ил болгохыг компаниудаас шаардаж, Их Британид цагдаа нар нь сэтгүүлчдийн эх сурвалжийг нь тодруулахын тулд мөрдөн тагнаж байна.

Мексик, Орос улсад сэтгүүлчид зэрэг хүний эрхийг хамгаалагчдын нэр төрийг нь гутаах, тэдэнд үл итгэх эргэлзээ төрүүлэхийн тулд ташаа буруу мэдээлэл тараах кампанит ажлыг эрчимтэй явуулж байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг заналхийлэхээс гадна гадаадын тагнуул, террорист гэж цоллон тэдний эсрэг чиглэсэн дайсагналыг бий болгож байна. Засгийнгазрууд, зэвсэгтбүлэглэлүүд, корпорациудзэрэгэрх мэдэлтнүүд хүнийэрхийгхамгаалахын эсрэг өргөн фронтоор дайралт хийж байгааг бидхарж байна.

“Өнөөдөр бидэнд эрх мэдэлтнүүд чөлөөтэй, шударга нийгмийг хамгаалахаар зогсож байгаа хүний эрхийн хамгаалагчдыг нухчин дарахыг хараадсуухууэсвэл хамгаалан тэмцэхүүгэдэг асуудал тулгараад байна.

Түүхэнд Фредерик Дуглас, Эммелин Панкхёрст, Роза Паркс, Б.Р. Амбедкар, Нелсон Мандела зэрэг эрхийнхээ төлөө зогсож чадсан олон энгийн хүмүүс байдаг. Малала Юсуфзай, Челси Маннинг зэрэг олон хүн бидний төлөө маш их эрсдэл хүлээж байна. Тэд зориглоогүй бол бидний ертөнцөд шударга бус, ёс зүйгүй, тэгш бус байдал илүү ноёрхох байсан. Тиймээс бид зөвхөн удирдагч нарыг биш харин хүн бүрийг, таныг ч гэсэн хүний эрхийн хамгаалагчидтай хамтран тэмцэж эрхээ хамгаалахыг уриалж байна” хэмээнСалил Шетти өгүүллээ.

Эмнести Интернэшнл улс орнуудад хандан 1998 онд НҮБ-ынХүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглалыг батлах үед өгч байсан амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж, бүх нийтийн тэгш эрх, нэр төртэй байх салшгүй эрхийн төлөө зогсож буй хүний эрхийн хамгаалагчдын хуулийн дагуух үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, тэдний эрх чөлөө, аюулгүй байдлыг нь баталгаажуулахыг уриаллаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650765 дахь зочин боллоо.