ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР - 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 10

Олон орон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оноож олон улсын хуулийг зөрчиж байгаа нь анхаарал татахуйц байна.

Дэлхийн хэмжээнд олон оронд “Мансууруулах бодистой дайтах” нэрээр цаазаар авах ялыг хэрэгсэл болгон ашиглаж байна. Мансууруулах бодистой холбогдох хэрэгт яллагдагсдыг цаазаар авч байгаа нь илт Олон улсын хуулийг зөрчиж буй явдал гэж Эмнести Интернэшнл Цаазаар авах ялын эсрэг олон улсын өдрөөр онцолж байна.
Мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт цаазаар авах ял оноохыг цөөнгүй улс дэмжиж байгаагаас Хятад, Индонез, Иран, Малайз, Сауди Араб зэрэг 11 улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноож, гүйцэтгэсэн байна.

Эмнести Интернэшнлийн цаазаар авах ялын шинжээч Чиара Санжиоржо: “Хүний амийг хороох нь мансууруулах бодист донтох явдлыг зогсоох, ба энэ төрлийн гэмт хэрэг буурна гэсэн ухвар мөчид ойлголт, үзэл хандлагата олон орон зууралдсаар байна. Мансууруулах бодист донтож эмчилгээ шаардлагатай болсон хүмүүст цаазаар авах ял байгаа эсэх нь огт хамаагүй шүү дээ” гэж тайлбарлажээ.

Олон улсын хуулиар хүний амыг санаатайгаар бүрэлгэсэн “онц ноцтой гэмт хэрэг”-т хэрэгт ”Цаазаар авах ял” оноохыг хязгаарлаж байна. Олон улсын хуулиар энэхүү заалтыг хүртэл устгах зорилго тавин ажиллаж байна.

Мансууруулах бодис тээвэрлэх, үүнийг ихээр хэрэглэх явдалтай тэмцэх арга зам нь цаазаар авах ял гэж тайлбарлаж байгаа улс орнуудад мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийлгэх боломжтой байх, нийтийн эрүүл мэндийн төлөө арга хэмжээ, хүний эрх зэрэг нь мансууруулах бодис хэрэглэснээс амь насаа алдах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэйг баталсан нотологоог үл ойшоож байна.

Жишээлбэл Индонез улсад Жоко Видодо Ерөнхийлөгчийн засгийн газар “Үндэсний хэмжээнд мансууруулах бодисын улмаас онц байдал” үүсэхээс сэргийлэхийн тулд цаазаар авах ялыг хэрэглэнэ хэмээн онцгойлсон. Тус улсад зөвхөн 2015 онд мансууруулах бодистой холбогдох хэргээр 14 хүнд цаазаар авах ял оноогоод байгаа бөгөөд засгийн газар нь тус хэргээр яллагдагсдын өршөөл хүссэн өргөдлийг авч хэлэлцэхгүй хэмээн мэдэгдэж байна.

“Малайз улсад мансууруулах бодис хэрэглэсний улмаас цаазаар авах ял оноохоос гадна тээвэрлэсэн нь нотлогдсон бол цаазаар авах ялыг сонголтгүйгээр шууд оноодог хуультай нь сэтгэл түгшээсэн зүйл болж байна. Үүнээс үүдэн биедээ 200 грамм олсны ургамал авч явсан тул 19 настай Шахрул Супараман амиа алдах эрсдэлд ороод байна” гэж Чиара Санжиоржо нэмж хэллээ.
Индонез, Иран, Сауди Араб зэрэг улсад мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдогсод өмгөөлүүлэх эрхээ эдлэж чадахгүй, эрүүдэн шүүж, зүй бусаар харьцаж бүрдүүлсэн нотолгоог “хэргээ хүлээн зөвшөөрсөн” болгож ашиглан яллаж байна.

2016 оны 4 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зөвлөлдөх байгууллага мансууруулах бодисыг хянахад дэлхийн хэмжээнд чухалчлан авч үзэх асуудыг хэлэлцэх Тусгай хуралдаан зохион байгуулах гэж байна. Энэхүү “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай хуралдаанаар гишүүн орнуудаа олон улсын хүний эрхийн хуульд нийцсэн үндэсний болон олон улсын хэмжээний мансууруулах бодисын талаархи бодлогыг санал болгох нь дамжиггүй юм. Тэгэхээр улс орнууд нь цаазаар авах ялыг бүрэн халах зорилгоор авч хэрэгжүүлэх эхний алхам болгон мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт тус ялыг оноохыг зогсоох шаардлагатай болно” гэж Чиара Санжиоржо мэдэгдлээ.

Холбогдох мэдээлэл

2014, 2015 онд Эмнести Интернэшнл дараах улсуудад мансууруулах бодистой холбогдох хэрэгт цаазаар авах ял оноож байгааг баримтжуулжээ. Үүнд: Хятад, Индонез, Иран, Кувейт, Малайз, Сауди Араб, Сингапур, Шри ланк, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг улс орж байна.

Өнөөдрийн байдлаар 30 гаруй улсад мансууруулах бодис тээвэрлэсэн, биедээ авч явсан зэрэг олон холбогдох хэрэгт цаазаар авах ял оногдуулах нөхцөлтэй байна.

Цаазаар авах ял нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан амьд явах эрхийг зөрчиж байна. Энэ нь харгис, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаан доромжилсон шийтгэл юм. Иймээс Эмнести интернэшнл нь улс орнуудад цаазаар авах ялыг тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, хувь хүний буруутай болон гэм буруугүй бусад шинж байдлаас үл харгалзан бүхий л нөхцөлд ял оногдуулж, гүйцэтгэхийг эсэргүүцдэг юм.

Нэмэлт мэдээлэл – Улс орнуудын жишээ

Хятад өнгөрсөн онд цаазаар авах ялыг дэлхийн бусад орнуудаас илүү оноосон боловч холбогдох тоо баримт улсын нууцад тооцогддог тул тодорхой дурдах боломжгүй юм. Баталгаажих боломжтой мэдээлэлд тулгуурласнаар цаазаар авах ялаар шийтгэгсдийн нилээд ихэнхи нь мансууруулах бодистой холбогдох хэргээр яллагдсан байдаг. Хятад улс цаазаар авах ял оноох гэмт хэргийнхээ тоог цөөлж, сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг багасгах алхам авч эхэлж байгаа ч мансууруулах бодистой холбогдох хэрэгт цаазаар авах ял оноох нь хэвээр үлдсэн.

Индонез 2015 онд 14 хүнийг цаазалсан нь бүгд мансууруулах бодис тээвэрлэсний улмаас яллагдсан. Энэ нь хэдхэн жилийн өмнө бусад улсад цаазаар авах ял сонссон Индонез иргэдийн цаазаар авах ялыг нь хөнгөлөхийг эрэлхийлсэн оролдлого гаргаж байснаасаа ухарсан явдал боллоо. Индонез улсад цаазаар авах ял хэрэглэх нь “шударга бус шүүх ажиллагаа” явуулж, “гэмт хэргээ хүлээн зөвшөөрөх”-д хүргэхийн тулд сэжигтнийг эрүүдэн шүүсэн явдалтай хавсарч байна.

Иран улс цаазаар авах ялыг ихээр оноодгоороо Хятад улсын дараа ордог ба сүүлийн арван жилд олон мянган хүнийг мансууруулах бодистой холбоотой хэргээр цаазаллаа. Иранд 30грамм героин юмуу, кокайн биедээ авч явсан хүнийг цаазалдаг хатуу хуультай орон юм. 2015 он гэхэд 700 гаруй хүний цаазалсаны дунд гадаадын иргэд, нийгэм – эдийн засгийн гарвалаараа гадуурхагдсан хүмүүс их байна.

Maлайз мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт цаазаар авах ялыг сонголтгүйгээр оноодог. Хууль бус бодис биедээ авч явсан нь илэрсэн хүмүүс шууд мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр яллагдаж цаазаар авах ял оноогддог. Малайз улс цаазаар авах ялыг гүйцэтгэснээ олон нийтэд мэдэгддэггүй ч Эмнести Интернэшнл мониторингийн явцад цаазаар авах ял оноогдсон хүмүүсийн тал хувь нь мансууруулах бодис тээвэрлэсний улмаас яллагджээ.

• Сауди Араб улс сүүлийн гурван жилд цаазаар авах ялыг мансууруулах бодистой холбогдох хэрэгт оноох нь нэмэгдсээр байна. 2014 онд цаазлуулсан 92 хүний тал хувь нь мансууруулах бодистой холбогдсон хэргээр шийтгэгджээ. Шүүх тогтолцоонд шударгаар шүүлгэх үндсэн эрхийг хамгаалах хамгаалалт байдаггүй. Цаазаар авах ялыг шударга бусаар шүүн хэлэлцэж оногдуулсаныг зарим тохиолдолд нууцласан байна.

Тэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Amnesty International's press office in London, UK,
+44 20 7413 5566 or +44 (0)777 847 2126
email: press@amnesty.org twitter: @amnestypress
International Secretariat, Amnesty International, 1 Easton St., London WC1X 0DW, UK

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 579888 дахь зочин боллоо.