ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ - ФИЛОСОФИЙН V ОЛИМПИАД

2014 оны 5 дугаар сарын 8-нд философи судалж буй нийт оюутнуудын дунд олимпиад зохион явуулах гэж байна.

Энэ олимпиад нь оюутнуудад философийн үүднээс хүний эрхийн асуудлыг эргэцүүлэн тунгаах, хангалттай үндэслэл дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, соёлын ялгаа, жам ёсны эрхийн асуудал, уламжлалт хийгээд орчин үеийн ардчилсан нийгэм дэх улс төр, эдийн засгийн бодлого, шийдвэр хүний эрхтэй хэрхэн огтлолцож буйг философитойгоор шинжлэх, хүний эрхийн мэдрэмжтэй асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэр гаргахад суралцахад нь туслах зорилготой.

Хамрах хүрээ: Олимпиадад Монгол улсын бүх их дээд сургуулиудын оюутан оролцож болно.

Үр дүн: Оюутнууд хүний эрхийг философийн нүдээр харж, нийгмийн амьдралын олон асуудал хүний оюун ухаан, сэтгэл зүй, ёс суртахууны олон талбарт ихээхэн асуулт үүсгэж байдгийг анзааран, философичдын үзэл баримтлалд онолын шинжилгээ хийж, хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхэд философи эргэцүүлэлтэйгээр хандах чадвартай болно.

Олимпиад явагдах хэлбэр
1. Философийн эх бичгийн утга санааг шүүн тунгааж тайлбарлах
2. Хэрэглээний философийн тохиолдол судлах

Олимпиад явуулах журам
1. Эхний шатны шалгаруулалт сургууль тус бүр хүний эрх, философийн эссе бичлэгээр эхний 5 байрт шалгарагсдыг баг болгон дараагийн шатанд оролцуулна
2. Оролцогч баг бүр философийн асуудлаархи тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан үндэслэгээ, дүгнэлт гаргана.

Дүгнэх журам
1. Эссе, тохиолдол судлал, эх бичигт анализ хийсэн байдлыг дүгнэхдээ хүний эрхийг философи үүднээс ойлгож, философичдын үзэл санаатай холбон тайлбарласан, үндэслэгээ дэвшүүлсэн, эргэцүүлэл хийсэн байдлыг харгалзан дүгнэнэ.
2. Оролцогч баг, оюутнуудын эргэцүүлэл, илэрхийлэл, философидолтын дагуу нийт 2 баг, уран илтгэгч 1, мэргэн санаа дэвшүүлэгч 1 оюутныг шалгаруулан урамшуулна.

Жич: Эссег 2014 оны IV дүгээр сарын 5-аас V дугаар сарын 1 хүртэл хугацаанд мэргэжлийн хичээл орж буй багш нар хариуцан өгөгдсөн сэдвээр бичүүлэн шалгаруулж багаа бэлтгэнэ. Сэдвийг МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимээс зарлана.

2014 оны 5 дугаар сарын 5-аас өмнө бүртгүүлэн мандат авсан байна. Мандат 5000 төгрөг

Олимпиадад бэлтгэн унших ном
1. Платон Төр улс УБ 2005
2. Аристотель Дээд СуртахуунУБ 2008
3. Мел Томпсон Философи Өөрөө сурах бичиг УБ 2001
4. Аристотель Никомахын ёс зүйУБ 2009
5. Күнз Шүүмжлэл өгүүлэл УБ 2004
6. Ц.Гомбосүрэн Ёс зүй УБ 2008
7. Ж.П.Сартр Экзистенциализм бол гуманизм мөн УБ
8. Жоннатон Вольф Улс төрийн философийн удиртгал УБ 2002
9. Э.Фромм Эрх чөлөөнөөс дайжихуй УБ
10. Ж.Руссо Нийгмийн гэрээний онол ба улс төрийн эрхийн зарчмууд УБ 2002
11. А.Камю Хөндлөнгийн хүн
12. Жостейн Гаардер Софийн ертөнц УБ 2013
13. Ш.Монтескье Хуулийн амин сүнс УБ 2009
14. Ф.Кафка Шүүх ажиллагаа
15. Симон Де Бовуар Дайвар хүйстэн

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538709 дахь зочин боллоо.