ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ “ЭРХЭЭ МЭДЬЕ” ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ 2014 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО.

Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан Нийслэлийн боловсролын газар, Отгонтэнгэр Их сургуультай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Эрхээ мэдье" Парламентийн мэтгэлцээнийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, 2014 оны аварга багийг тодрууллаа.  

Хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг тунхаглах, үзэл бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох замаар залуучуудад хүний эрхийн боловсролыг олгох зорилготой уг хүний эрхийн асуудлаарх Парламентийн мэтгэлцээнд нийслэлийн 8 дүүргийн Боловсролын Хэлтэс, Орхон, Дархан-Уул аймгийн Боловсролын Газрууд хамтран ажиллаж, нийт 98 баг хурд, хүч, оюун ухаан, цэц мэргэнээ сорьсноос 2014 оны Парламентийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд дараах 10 баг шалгарч оролцлоо. Үүнд:

Дүүрэг/Аймаг

Сургууль

Багийн нэр

Гишүүдийн нэр

Багануур дүүрэг

Боловсрол цогцолбор сургууль

Луу

Г.Сайханзул

З.Уранбилэг

 2

Баянгол дүүрэг

47-р сургууль

Эйдос  47

Д.Ану

Р.Хүслэн

 3

Баянзүрх дүүрэг

33-р сургууль

Атина

Б.Мөнгөнцэцэг

Н.Амаржаргал

 4

Налайх дүүрэг

Чандмань сургууль

Урагшаа

О.Ариунзул

Г.Андсайхан

 5

Сонгинохайрхан

дүүрэг

Ирээдүй-2 ахлах сургууль

Эврест-1

Э.Хангайхүү

А.Аззаяа

 6

Сүхбаатар дүүрэг

11-р сургууль

Оньс

Д.Гүнжидмаа

М.Мандахнаран

 7

Хан-Уул дүүрэг

26-р сургууль

/Шувуун фабрик/

Хангарьд

Г.Сувдаа

Б.Отгонбат

 8

Чингэлтэй дүүрэг

24-р сургууль

Судартан-2

С.Солонго

Б.Тэмүүлэн

 9

Дархан-Уул аймаг

Оюуны Ирээдүй

Оюуны Ундраа -1

Л.Чимэдрэгзэн

Б.Оргил

 10

Орхон аймаг

8-р сургууль

Залгамж

Л.Анударь

Б.Майцэцэг

Хүний эрхийн асуудлаарх Парламентийн мэтгэлцээний 2 дугаар шатны тэмцээн 2014.12.20-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагч нар тэмцээний урд өдөр багуудад техникийн зөвлөгөөн хийж, мэтгэлцээний дүрэм, шүүх процессыг танилцуулан нэгдсэн ойлголтод хүрч, багуудын нэгдүгээр үеийн тоглох оноолтыг шодуулсан нь тэмцээнийг хурдан шуурхай, амжилттай зохион байгуулах, шүүх, оролцоход эерэгээр нөлөөлсөн байна. Оролцогч хүүхдүүд парламентийн мэтгэлцээн нь зөвхөн ялахын төлөө бус сурч мэдэх, нөхөрлөх, үнэнийг эрж хайх тухай болохыг ойлгож авсан нь энэ удаагийн мэтгэлцээний үр дүн байлаа. Түүнчлэн, оролцогчид Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь зүйтэй, Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй, Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй, Хувь хүний эрхийг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавих нь зөв, Хүний эрхийг дээдлэх үзэл нь хөгжлийн хамгийн зөв зам мөн, Ерөнхий боловсролын сургуульд сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зүйтэй зэрэг 15 шийдлийн хүрээнд мэтгэлцэв. Мэтгэлцээнд бэлтгэх мөн тэмцээний үеэр хүүхдүүд бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх, нийгмийн олон асуудлыг олон талаас нь судалж, танин мэдэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, багаар ажиллах, ёс зүйтэй байх, харилцааны ур чадвар зэргийг суралцсан байна.

Мэтгэлцээний бүрэлдэхүүнд Монголын Эмнести Интернэшнл, Нийслэлийн Боловсролын Газар, Отгонтэнгэр Их сургууль болон Тулах цэг мэтгэлцээний клубын сургагч багш нар ажиллалаа.

Тэмцээний Тэргүүн байрыг СБД-ийн 11дүгээр сургуулийн Оньс багийн Д.Гүнжидмаа, Д.Нармандах, Дэд байрыг БЗД-ийн 33дугаар сургуулийн Атина багийн Б.Мөнгөнцэцэг, Н.Амаржаргал, Гутгаар байрыг ЧД-ийн Судартан-2 багийн С.Солонго, Б.Тэмүүлэн нар тус тус эзэлж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 579890 дахь зочин боллоо.