“ЭРХЭЭ МЭДЬЕ” СЭДЭВТ НИЙСЛЭЛИЙН ЕБС-ЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОГДОХ ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Санаачлагч: Монголын Эмнести Интернэшнл
Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар

Хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго:
Хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг тунхаглах, залуучуудын үзэл бодлоо хуваалцах мэдээлэл солилцох замаар хүний эрхийн боловсролыг олгож, хөгжих боломж олгоход хөтөлбөрийн зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
2013 оны 11 дугаар сар 01-нээс 12 сарын 30-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Цаашид жил болгон зохион байгуулна.

Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Мэтгэлцээн нь Ерөнхий боловсролын сургуулын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана. Нийт нийслэлийн хэмжээний сургуулиудаас 20 сургуулийг хамруулна. Мэтгэлцээнд хамрагдах сургуулиуд нь тухайн сурагчдыг нийгмийн ажилтан болон багш нартайгаа хамтран мэтгэлцээний багийг бэлдэн зохион байгуулна.

Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлууд:
- Хүний эрхийн сургалт
- Парламентийн мэтгэлцээний сургалт /слайд/ сургагч багш нар
- Илтгэл ярианы чадварын сургалт /слайд/ сургагч багш нар
- Телевизийн нэвтрүүлэг бэлдэх /МҮТВ-ийн 2-р суваг/
- Мэтгэлцээний тэмцээн

Хөтөлбөрийн танилцуулга:
Мэтгэлцээн нь аливаа асуудлыг олон талаас нь харах түүнд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг шийдвэрлэх чадварыг хүүхэд залуучуудад суулгаж өгдөг.
Мэтгэлцээний ур чадварт суралцах нь сургалтын системд өндөр үр өгөөжтэй болох нь олон улсын туршлагаас харагддаг. Энэхүү хөтөлбөр нь тодорхой цаг хугацаанд үргэлжилнэ.

Хөтөлбөрийн хамтын ажиллагаа
Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллана. Мөн НБГ нь ЕБС –иудаас тодорхой сургуулиудыг сонгох, сонгогдсон сургуулиудын удирдлагуудад мэдэгдэх, тохирох, мэтгэлцээний шүүгчээр ажиллах мэргэжилтэнг сонгох, гаргах, ТВ-ээр НБГ-аас авч хэрэгжүүлэх гэж буй ажлын талаар иргэдэд нээлттэй ил тод мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллана.

Мэтгэлцээны талаарх товч танилцуулга:
Мэтгэлцээн нь дараахи үе шатуудад хуваагддаг. Үүнд:
- Сэдэвтэй танилцах шатны зорилго нь тухайн сэдвийг сурагчдын амьдралтай ямар уялдаа холбоотойг харуулах, сэдвийн нэр томъёонуудын талаар нэгдсэн ойлголтонд хүрэх болон сэдэв дэх боломжит сөргөлдөөнт талуудыг илрүүлэх явдал байдаг. Багш тухайн шийдлээр сурагчдын сонирхлыг өрнүүлэх, сурагчдын амьдралтай холбон өмнөх мэдлэгийг сэргээхэд чиглэсэн дасгалуудыг ажиллуулдаг. Түүнээс гадна сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлэх судалгааны ерөнхий чигийг энэ шатанд тодорхойлж өгнө.
- Сэдвийг судлах шатанд сурагчид судалгаа хийн мэтгэлцээнд ашиглах материалуудыг цуглуулдаг. Энэ үед багш сурагчдад уншсан сэдвийн дагуу тэмдэглэл хийх даалгаврыг өгч болно. Хуудсыг дундуур нь шугам татан хувааж эхний талд уншсан материалын хамгийн сонирхолтой хэсгийг тэмдэглэх ба тушаа ард нь энэ хэсэгтэй холбогдон төрсөн асуулт, санааг тэмдэглэдэг.
- Мэтгэлцээнд бэлтгэх үед талуудын байр суурийг тодорхойлж нотолгоонуудыг боловсруулах, тэдгээр боломжит нотолгоонуудад өгөх хариултуудыг дэвшүүлэх дасгалуудыг багш сурагчид хамтран ажиллах нь зүйтэй.
- Мэтгэлцээний тоглолтын дараа үзэгчийн байр сууринаас хандан тухайн сэдвээр ямар мэдлэгтэй болсон, мэтгэлцээний үр дүнд ямар дүгнэлтэнд хүрэх, үүнээс үүдэн ямар алхмууд хийх, ямар асуудлуудыг цаашид авч үзвэл зохих тухайн асуудлаар өөрийн чинь үзэл бодол мэтгэлцээний үр дүнд хэрхэн өөрчлөгдсөн зэрэг асуултуудыг авч хэлэлцэх нь зүйтэй.

Мэтгэлцээний боловсрол
Мэтгэлцээн нь:
• Ардчиллын үнэт зүйлс ба иргэний эрх зүйн талаар
• Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх тухай
• Харилцааны чадварын талаар
• Илтгэх чадварыг хөгжүүлэх тухай
• Төрөлх болон гадаад хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх
• Үндэсний цөөнх ба хязгаардмал боломж бүхий хүмүүсийг дэмжих
• Зөрчлийг шийдвэрлэх талаар сургалтуудыг явуулдаг юм.

Ардчилсан үнэт зүйл ба иргэний эрх зүйн боловсрол
Ардчилсан нийгэмд хэлэлцэж мэтгэлцэж байж шийдвэрт хүрдэг. Мэтгэлцээний тусламжтайгаар сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бусдад итгэл үнэмшил төрүүлж итгүүлж эх чадварыг эзэмшдэг юм. Мэтгэлцээнээр асуудлыг хоёр талаас нь авч үздэг учраас сурагчид илүү олон ургальч үзлийг хүндэтгэдэг бусдын саналыг ойлгодог чадвартай болгодог. Асуудлаар хамгийн үнэ цэнэтэй нотолгоо дэвшүүлсэн тал нь ялах учраас сурагчид үнэн ганц байдаггүй өөрөөр хэлвэл үнэнийг хэн ч ганцаар эзэмшихгүй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх чадвартай болдог юм. Ардчилсан нийгэмд иргэд мэтгэлцээнээр маргаантай асуудлыг тайван замаар шийдэх аргад суралцдаг. Цаашилвал улс төр нийгмийн асуудлуудаар мэтгэлцэх нь сурагчдыг ямар нэг хэмжээгээр амьдралд бэлтгэдэг. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, олон улсын харилцаа, улс төрийн бодлого гэх мэт асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болж байдаг. Эдгээр асуудлуудаар мэтгэлцэхэд хичээлээр үзсэнээс өөр илүү бүтээлч байдлаар ханддаг.

Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээ
Бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшсэн сурагч нь урьдчилсан таамаглалуудыг шүүн тунгааж аливаа мэдээллийг дүгнэж цэгнэх чадвартай болсон байдаг. Мэтгэлцээн нь бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг шаарддаг учраас сурагчдын бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд дөхөм болдог. Мэтгэлцээнээр сурагчид асуудлын зөрчилт талуудыг илрүүлэн өөрийн байр суурийг тодорхойлж бататгах баримт дүгнэлтийг судлан сурвалжлахад суралцдаг. Бүрэн сонсож ойлгосны үндсэн дээр эсрэг талын байр суурийг няцаах учраас мэтгэлцээн нь сурагчдын идэвх оролцоотой сонсох чадварыг нь хөгжүүлдэг.
Багш мэтгэлцээнд бэлтгэх явцад асуудлын боломжит зөрчилт талуудыг олж харах, нотолгоонуудыг шүүн үзэх, өөрчлөх, сонгох боломжит эсрэг нотолгоонуудыг авч үзэх гэх мэтээр сурагчдыг шүүмжлэлт сэтгэлгээнд сургаж байдаг. Мэтгэлцээнд оролцож байгаа сурагч үйл ажиллагааны явцын турш бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээнд суралцаж байдаг.

Харилцааны болон бусад чадварууд
Мэтгэлцэгч нь хэдийгээр сайн нотолгоонуудыг боловсруулсан боловч байр сууриа бусдад ойлгуулж хүргэж чадахгүй бол энэ нь ямар ч ач холбогдолгүй болно. Хязгаарлагдмал буюу харьцангуй богино хугацаанд үзэгч сонирхогч олны өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх нь мэтгэлцэгчийн үүрэг байдаг.
Тэгэхээр мэтгэлцээн нь бичгийн болон ярианы маш өндөр чадварыг шаарддаг байх нь. Итгэл үнэмшил төрүүлэхүйц нотолгоонуудыг боловсруулж танилцуулах нь мэтгэлцэгчийн бичгийн болон ярианы чадварыг яах аргагүй хөгжүүлдэг юм. Мэтгэлцээний өмнө сурагчид нотолгоо бүхий сайн эсээ бичиж боловсруулдаг гэсэн үг шүү дээ.
Мэтгэлцээн нь сурагчдын цаашдын амьдралд чухал зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, бие даасан судалгаа, бичгийн болон ярианы өндөр чадвар гэх мэт чадваруудыг хөгжүүлж төлөвшүүлдэг. Ирээдүйд ажил төрөл эрхлэхэд эдгээр чанар чадварууд зайлшгүй шаардлагтай нь мэдээж юм.
Мэтгэлцэгч сурагчид ялангуяа ажилд ороход авдаг ярилцлаганд маш бэлтгэлтэй болсон байдаг. Хурдан сэтгэж, бодол санаагаа цэгцтэй илэрхийлэх нь ямагт ач холбогдолтой байдаг.

“Эрхээ мэдье” сэдэвт
Нийслэлийн ЕБС-ын Ахлах ангийнхны дунд зохиогдох
Парламентийн мэтгэлцээний тэмцээний удирдамж

Зорилго:
Хүний эрхийн тухай үндсэн үзэл баримтлалыг тунхаглах түүгээр дамжуулан хүний эрхийн мэдээлэл боловсролыг олгож залуучуудын үзэл бодлоо хуваалцах мэдээлэл солилцох замаар хөгжих боломжийг олгох, мөн түүнчилэн хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг түг:эн дэлгэрүүлэх, хамрах хүрээг өргөтгөхөд хөтөлбөрийн зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой.

Хамрах хүрээ
Мэтгэлцээнд оролцох сургууль нь хүний эрхэд ээлтэй сургууль болохыг дэмжигч сургууль байх болно.

Тэмцээн үргэлжлэх хугацаа:
2013 оны 11 дүгээр сарын 05-наас 12 сарын 30 хүртэл

Тэмцээн болох хугацаа: 12 сарын 14, 15-нд 10:00 цагт

Хаана: Хууль Зүйн Үндэсний хүрээлэн, Хуульчдын танхим

Тэмцээний журам:
- Мэтгэлцээний тэмцээн нь Парламентийн мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.
- Мэтгэлцэгч багууд өөрийн багийн уриа таних тэмдэг багийн нэртэй байна.
- Багууд нь бүртгүүлэхдээ сурагчдын CV бичиж авчирна.
- Мэтгэлцэгч багууд харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандана
- Багууд мэтгэлцээний өмнөх сургалтанд заавал хамрагдсан байна
- Хүний эрхийн боловсролын талаар мэдээлэлтэй байх шаардлагатай
- Өөрийн багийг хөгжөөн дэмжигчидтэй ирнэ
- Оролцох багийн зардлыг тухайн сургууль өөрөө хариуцна.

Тэмцээнд бүртгүүлэх хугацаа:
11 сарын 05-наас 11 сарын 12-ны өдрийг хүртэл бүртгэнэ.
Тэмцээний шагнал урамшуулал
1-р байр медал, Нетбүүк
2-р байр медал, Дижитал зургийн аппарат
3-р байр медал, Принтер


Мэтгэлцээний сэдвүүд
Мэтгэлцээний сэдвүүдийг ерөнхийлвөл:
1. Тєрєєс хэвлэл, мэдээлэлд хяналт тавих нь зvйтэй.
2. Цаазаар авах ялыг халах нь зvйтэй.
3. Yр хєндєлтийг хуулиар хориглох нь зvйтэй.
4. Хvvхдийг хорих ялаар шийтгэх нь буруу.
5. Тэнэмэл хvvхдvvдийг тусгаарлан хvмvvжvvлэх нь зvйтэй.
6. Сурагчид дvрэмт хувцас хэрэглэх нь зvйтэй.
7. Хvvхэд хєдєлмєр эрхлэх нь ёс зvйд нийцэхгvй.
8. Нийгэм ядуучуудаа халамжлах vvрэгтэй.
9. Хvчирхийлэлтэй кино, дvрс бичлэгийг хуулиар хориглох нь зvйтэй.
10. Шийтгэл нь хvмvvжлийн зєв арга биш.
11. Эрэгтэйчvvд цэргийн албыг заавал хаах нь зvйтэй.
12. Монголд цагаачлан ирэгсдийн тоог хязгаарлах нь зvйтэй.
13. Тєрєєс бvх хvvхдэд суурь боловсролыг vнэгvй олгох нь зvйтэй.
14. Соёл урлагийг тєрєєс санхvvжvvлэх нь зvйтэй
15. Садар самууны сурталчилгаанд олон нийтийн зvгээс хяналт тавих нь зvйтэй
16. Ахлах ангийн сурагчид хичээлээ сонгох эрхтэй байх нь зvйтэй
17. Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн өсөлтөөс чухал
18. Хувь хүний эрхийг нийтийн эрх, ашгаас дээгүүр тавих нь зөв
19. Нийгмийн эмх замбараагүй байдлыг зогсоохыг тулд хүч хэрэглэх нь зүйтэй
20. АНУ-д хүний эрх зөрчих манай улсад хамаагүй
21. Хорих ялаар шийтгэгдэж буй хүмүүс сонгууль нь зөв
22. Зан заншилыг хүний эрхээс дээгүүр тавих нь зөв

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538709 дахь зочин боллоо.