ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛД НЭГТГЭЖ ЗААХ НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Санаачилагч: Монголын Эмнести Интернэшнл

Дэмжигч: Нийслэлийн Боловсролын Газар

Хамрах хүрээ: Хүний эрхэд ээлтэй сургуулийн багш нар, Хүний эрхийг сургалтын хөтөлбөрт нэгтгэх нь сургалтанд оролцсон багш нар

Зорилго: Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн дэлхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн нэгж хичээлээр хүний эрхийн үзэл санааг нэгтгэсэн шилдэг хичээлийн хөтөлбөр боловсруулж, түүгээрээ нээлттэй хичээл заах

Гарах үр дүн: Суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох, “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН” –ыг баяжуулах, хүний эрхэд ээлтэй сургуулийг дэмжих

Уралдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа:
2013 оны 11 дүгээр сарын 01-наас 11 сарын 20 хүртэл
Бүртгэлийг 324705, 319901 утас болон aimncc@magicnet.mn хаягаар хийнэ.

Хаана: Нээлттэй хичээл 2013 оны 12 сарын 02- 06-ны өдөр Монгол Энэтхэгийн Хамтарсан Сургууль дээр болно.

Нээлттэй хичээлд тавигдах шаардлага:
- Хүний эрхийн үзэл санааг ЕБС-ийн аль нэг хичээлээр тусгасан байна
- Багшид болон сурагчид зориулсан ажлын заавар, ашиглах материал болон нэмэлт мэдээллийг тусгасан хичээлийн хөтөлбөртэй байх
- Өөрийн ажлын хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байна
Уралдааны шагнал урамшуулал:

1-р байр Нетбүүк,өргөмжлөл
2-р байр Дижитал зургийн аппарат, өргөмжлөл
3-р байр Принтер, өргөмжлөл

Жич: Эхний байрт шалгарсан хичээлийг ТВ-ийн хичээл болгон ТВ-ээр нэвтрүүлнэ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 613055 дахь зочин боллоо.