ХҮН БҮР ЭРХЭЭ ХАМГААЛУУЛЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЛГОХ БОЛОМЖ

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт Протоколын дагуу гомдол гаргах механизм 2013 оны 5-р сарын 5-наас хүчин төгөлдөр хэрэгжиж, эрх нь зөрчигдөж буй олон сая иргэд шударга ёсыг тогтоолгох боломжтой боллоо.

Үр хүүхдээ идэх хоолгүй өлсгөлөн байгааг харан суух, тэднийгээ сургуульд явуулах боломжгүй, өвдсөн үед нь эмнэлгийн тусламж авч чадахгүй бол, гэр орноо нураалгаж, орох оронгүй хоцорвол ямар байх вэ? Ийм нөхцөлд та сэтгэл зовнихгүй байж чадах уу? Энэ бол өдөр бүр дэлхий даяар олон сая хүмүүст тулгарч буй саад бэрхшээл юм.

Жирэмсэний үеийн болон төрөлтийн хүндрэлээс болж 90 секунд тутам нэг эмэгтэй амь насаа алдаж байна. 2020 он гэхэд 1,4 тэрбум хүн суурьших газаргүйгээс хотын захын хороололыг өргөтгөн тэлэх хандлагатай байна.

Бид хүний зэрэгтэй амьдрахын тулд хоол хүнс, цэвэр ус, сурч боловсрох, орон гэртэй байх, нийгмийн халамж хамгаалал хүртэх, соёлын үйл ажиллагаанд оролцох гэсэн эрхүүдээ эдлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр эрхийг эдийн засаг, нийгэм, соёлын эрх хэмээн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд тусган, 1966 онд баталж, 161 улс орон нэгдэн орсон хүний эрхийн баримт бичиг болох НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактаар дахин баталгаажуулсан байдаг. Олон улсын хуулийн дагуу засгийн газрууд хүний амьдралын үндсэн хэрэгцээ болох дээр дурьдсан эрхүүдийг хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, хангах үүргээ үл тоомсорлосон хэвээр байна.

Пактын нэмэлт Протоколыг Аргентин, Босни Херцеговин, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португал, Словак, Испани, Уругвай гэсэн 10 орон соёрхон баталсанаар эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах амлалт авч буй явдал юм.
НҮБ-аас хүн бүрт эрхийг нь эдлүүлэхийн ач холбогдлыг албан ёсоор тунхаглаж Протоколыг 5-р сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийг зарлалаа. Протокол нь пактыг дагалдах НҮБ-ын гэрээний механизм бөгөөд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл засгийн газрын эсрэг гомдол гаргахыг зөвшөөрч байгаа юм.
Протокол нь хүмүүсийн амьдралд тодорхой шийдвэрлэх өөрчлөлт хийж, ялангуяа ядуу нөхцөлд амьдарч байгаа хүмүүст зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд засгийн газартаа хариуцлага тооцох чухал арга хэрэгсэл болж байгаа юм.

Протокол нь зөвхөн гарын үсэг зурж баталсан орны иргэдэд үйлчлэх тул бусад улс орнуудыг ч Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт Протоколд нэгдэн орохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
УТАС/ ФАКС: 976-11-324705
ЦАХИМ ХАЯГ: aimncc@magicnet.mn
ankh_oyun@yahoo.com, 9973 4034

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542182 дахь зочин боллоо.