БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ: ТОО БАРИМТУУД

Доорх тоо баримтууд нь Хүн ам, Хөгжлийн асуудлаарх Олон Улсын Бага хурлаар хэлэлцсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудалтай холбоотой юм.

Уг тоймд багтсан мэдээллийн талаар асуух зүйл гарвал “Хүнийг Хүндэл” кампанит ажлын хэвлэл мэдээллийн ажилтан Сара Пайкд хандана уу.

 

Залуус 

Өнөөдөр дэлхийд 1.8 тэрбум залуу хүн амьдарч байгаа нь хүн төрөлхтөний түүхэнд залуучууд хамгийн олон тоотой тохиолдол юм.

Эх сурвалж: Commission on Population and Development, E/CN.9/2012/5Хүн ам, Хөгжлийн Комисс


Залуусын 90% нь хөгжиж буй орнуудад амьдардаг бөгөөд тухайн орныхоо хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг.  

Эх сурвалж: Commission on Population and Development, E/CN.9/2012/5Хүн ам, Хөгжлийн комисс

 

Жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, хүйсээр ялгаварласан хүчирхийлэл, ДОХ зэрэг нь залуучуудын нас баралтын голлох шалтгаан мөн.

Эх сурвалж: Commission on Population and Development, E/CN.9/2012/5Хүн ам, Хөгжлийн Комисс, 2012 

 

Мэдээлэл, боловсрол, үйлчилгээнд хамрагдах нь

НҮБ-ын тооцоогоор өсвөр насныхан болон залуусын ихэнх нь  эрүүл амьдралын шаардлага болсон бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээ, боловсролд хамрагдах эрхгүй  байдаг.

Эх сурвалж: Commission on Population and Development, E/CN.9/2012/5Хүн ам, Хөгжлийн Комисс

 

Ази, Африкийн орнуудын 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд ерөндөгийн хэрэглээ харьцангуй доогуур үзүүлэлттэй бөгөөд жишээ нь гэрлэсэн охидын 25-с доош хувь нь ерөндөг хэрэглэж байжээ.

Эх сурвалж: ИСФ Интернэшнл, 2012 он 

 

Африкийн Сахарын бүс нутгийн 4 улсад хийсэн нарийн судлагаагаар залуу хүмүүсийн 60-с илүү хувь нь жирэмслэлтээс хамгаалах талаар ямар нэгэн мэдлэггүй бөгөөд 13%  нь ерөндөгийн ямар нэгэн эх сурвалжийг сонсоогүй байна. Ерөндөгийн хэрэглээ ийнхүү доогуур үзүүлэлттэй гарсан нь мэдээлэл хомс, өсвөр болон залуусын дунд чанартай, боломжийн үнэтэй бэлгийн болон нөхөн үржихүйн үйлчилгээ хомсдолтойгоос шалтгаалж байна.

Commission on Population and Development, UN Secretary-General Report to the Commission on Population and Development, 2012, E/CN.9/2012/5.Хүн ам, Хөгжлийн Комисс, НҮБ-ийн ЕНБД-ын Хүн ам, Хөгжлийн Комисст илгээсэн мэдээлэл

 

ХДХВ /ДОХ

Хөгжиж буй орнуудын залуусаас дөнгөж 34% нь л ДОХ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тавьсан энгийн 5 асуултанд хариулж чадсан нь 2010 онд 95%-д хүргэнэ гэсэн дэлхий нийтийн зорилтоос хамаагүй доогуур үзүүлэлт юм.

Эх сурвалж: UNAIDS, AIDS at 30: Nations at the Crossroads, 2011ЮНЕЙДС, ДОХ: Уулзвар дээрх улс орнууд, 2011

 

15-24 насны залуус шинээр ДОХ-ын вирус тусч буй 15-49 насны хүмүүсийн 41%-ийг бүрдүүлж байна. Өдөр бүр 3000 залуу шинээр ДОХ-оор халдварлаж байна.

Эх сурвалж: UNAIDS, Report on the Global AIDS Epidemic 2010.UNAIDS, Дэлхий нийтийн  ДОХ-ын мэдээлэл 2010 

Залуу эмэгтэйчүүд эрчүүдээ бодвол ДОХ-ын халдвар авах магадлал илүү өндөртэй. Өнөөдөр дэлхий дахинд ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их байна. Африкийн Сахарын цөлийн бүс нутагт залуу эмэгтэйчүүд ДОХ-ын халдвар авсан нийт залуу хүмүүсийн 71%-ийг бүрдүүлэг.

Эх сурвалж: UNAIDS, Report on the Global AIDS Epidemic 2010. UNAIDS , Дэлхий нийтийн  ДОХ-ын мэдээлэл 2010 

 

Үр хөндөлт

Их Британи Баруун Европт ерөндөгийн хэрэглээгээрээ 2-т ордог ч өсвөр насныхны төрөлт, үр хөндөлтийн үзүүлэлтээрээ 1-рт бичигдсэн байна.

Эх сурвалж: НҮБ-ийн Статистикийн хэлтэс 2010

 

Хөгжиж буй орнуудад 15-19 насны охидын нас баралтын үндсэн шалтгаан нь жирэмсний үеийн хүндрэл болжээ. Удаан төрөлт, төрөлтийн дараах халдвар, ДОХ-ын халдвартай эхээс халдвартай хүүхэд төрөх гэх мэт хүндрэлүүд нь залуу эхчүүдэд тулгардаг гол бэрхшээлүүд юм.

Эх сурвалж: ЮНИСЕФ, “Дэлхийн хүүхдүүдийн байдал” тайлан 2011 

 

Өсвөр насныхны жирэмслэлт  ихэвчлэн төлөвлөгдөөгүй байдаг учраас залуу эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэнддээ осолтой үр хөндөлт их хийлгэдэг. Ялангуяа Африкийн Сахарын цөлийн бүс нутагт 15-19 насны охидод осолтой 4 үр хөндөлт тутмын 1 нь ноогддог байна.

Эх сурвалж: ДЭМБ, 2009. Эмэгтэйчүүд ба Эрүүл мэнд: Өнөөдрийн баримт маргаашийн зорилт

 

Өсвөр насны охид бүсгүйчүүд осолтой үр хөндөлтийн уршгаар ямар нэгэн бэртэл авч, амь насаараа хохирох тохиолдол маш их гардаг ажээ. 2008 онд хөгжиж буй орнуудын 15-19 насны охидын дунд 3 сая осолтой үр хөндөлт хийгдсэн гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: Хөгжиж буй орнуудын өсвөр насныхны дунд эрт жирэмслэлт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үр дүнгээс сэргийлэх талаар ДЭМБ-ын гаргасан зөвлөмж 2011 он

 

Хүүхдийн гэрлэлт

Хүүхдийн гэрлэлт нь одоог хүртэл өргөн тархсан хэвээр бөгөөд 15-19 насны эмэгтэйчүүдийнх нь 30% гэрлэсэн байдаг нь дорой буурай хөгжилтэй улсуудад илүү түгээмэл байдаг аж. Хэрвээ энэ байдал үргэлжилбэл ирэх 10 жилд 100 сая охид хүүхэд насандаа нөхөрт гарах болно.

Эх сурвалж: ЮНИСЕФ, Дэлхийн хүүхдийн байдлын тайлан 2011

 

2000-2009 онуудад хөгжил буурай орнуудын 20-24 насны эмэгтэйчүүдийн 31% нь 18 наснаасаа өмнө хүүхэд төрүүлсэн тухай судалгаа гарчээ.

Эх сурвалж: ЮНИСЕФ, Дэлхийн хүүхдийн байдлын тайлан 2011

 

Хүүхдийн гэрлэлтийн улмаас осолтой, хамгаалалтгүй бэлгийн харьцаа, жирэмсний үеийн анхаарал халамж сул байх, эхийн эндэгдэл гэх мэт асуудлууд өсвөр насны охидын дунд 20-24 насныхнаас даруй 28% өндөр үзүүлэлт гарчээ.

Эх сурвалж: ЮНИСЕФ, Дэлхийн хүүхдийн байдлын тайлан 2011

 

Бэлгийн хүчирхийлэл

Дэлхийн өнцөг булан бүрт охид эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүд болон үл таних хүмүүсийн зүгээс ирэх бэлгийн дарамт, хүчирхийлэл дор амьдардаг. 18 наснаас доош 150 сая орчим охид бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн байдаг ажээ. Бэлгийн хүчирхийллийн 50% нь 16-с доош насны охидод тохиолддог.  

Эх сурвалж: Хүн ам, Хөгжлийн Комисс, НҮБ-ын ЕНБД-ын Хүн ам, Хөгжлийн Комисст илгээсэн мэдээлэл

 

Карибын тэнгис орчмын улсуудад өсвөр насны 2 охин тутмын нэг нь бэлгийн харьцаанд хүчээр орсон байдаг байна. Төв Америкийн эмэгтэйчүүд хүчирхийлэлд мөн маш ихээр өртдөг. Азербейжанд охидын дөнгөж 2% нь анх удаа бэлгийн хавьталд хэн нэгний шахалтаар ордог бол Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад энэ үзүүлэлт 64%-тай гарчээ. 

Эх сурвалж: Хүн ам, Хөгжлийн Комисс, НҮБ-ын ЕНБД-ын Хүн ам, Хөгжлийн Комисст илгээсэн мэдээлэл

 

Никарагуад бусдад хүчирхийлүүлсэний улмаас жирэмслэсэн охидын олонх нь 10-14 насных байдаг гэсэн аймшигтай судалгаа гарсан юм. 2008 онд баталсан хуулийн дагуу бусдад хүчирхийлүүлэн жирэмслэсэн ч бай хамаагүй үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Уг хуулийн дагуу бусдад хүчирхийлүүлсэн хохирогчид нэг бол хүүхдээ тээж төрүүлэх, эсвэл хууль бус осолтой үр хөндөлт хийлгэж, баригдсан тохиолдолд шоронд хоригдохоос өөр сонголтгүй үлддэг.

Эх сурвалж: Эмнести Интернэшнл, Никарагуа дахь үр хөндөлтийн хориг: Эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэнд аюулд учирч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ял тулгав.

 

Африкийн Сахарын цөлийн бүст хийсэн судалгаагаар хамтрагчийнхаа  хүчирхийлэл,дарамтаас айсан охид бэлгийн харьцаанаас татгалзаж чадахгүй, бэлгэвч хэрэглэх нь ч бага байдаг байна.  Эх сурвалж: Хүн ам, Хөгжлийн Комисс, НҮБ-ын ЕНБД-ын Хүн ам, Хөгжлийн Комисст илгээсэн мэдээлэл

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538710 дахь зочин боллоо.