БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ШИНЭ КАМПАНИТ АЖИЛ

2-р сарын 14-ний өдөр Эмнести Интернэшнл дэлхий даяар залуу хүмүүст, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийнхээ талаар анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, мэдээлэл авахад тулгардаг бэрхшээлийг онцолсон шинэ кампанит ажил эхлүүллээ.

 

“Миний бие, миний эрх” кампанит ажил нь дэлхий даяар эмэгтэйчүүд, залуу хүмүүсийн эрхийг РЕСУРЖ (RESURJ), ГЭСТО (Gestos) гэсэн байгууллагуудтай хамтран боловруулсан өргөх бичгээр эхлэх болно.

Кампанит ажлын зорилго нь улсууд 2014 оны НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тусгай чуулга уулзалтанд бэлтгэж байх үед олон мянган хүмүүсийн дэмжлэгтэйгээр Төрийн тэргүүнүүдээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах илүү их ажил хийхийг шаардахад оршино. НҮБ-ын гишүүн орнууд 1994 онд Хүн ам, Хөгжлийн олон улсын бага хурлаас батлан гаргасан Мөрийн хөтөлбөрийн явцыг хянахаар уулзаж байгаа юм. 

40 гаруй улсын идэвхтэн тэмцэгчид кампанит ажлын хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдэд оролцох болно.

Перуд Эмнести Интернэшнлийн тэмцэгчид гудамжинд тоглолт хийнэ. Бельгийн тэмцэгчид төмөр замын буудлууд дээр мэдээлэл тарааж, залуу хүмүүсийг мессэж бичих аянд оролцохыг уриална. Харин Непалд улс орныхоо өнцөг булан бүрээс ирсэн залуус 3 өдрийн “Залуусын яармаг худалдаа” зохион байгуулна.

 

Хэвлэл мэдээллийн ажилтануудад хүргэх мэдээллүүд:

 

Олон нийтэд хандсан мэдээлэл- Охид, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийнхээ талаар мэдээлэл авах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад тулгардаг зарим бэрхшээлүүдийн талаар тоочсон.

 

Тоо баримт - Дэлхий даяар бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, ялангуяа залуучуудын байдал хэр байгааг тусгасан.

 

Хувь хүмүүсийн түүх- тэдний өгсөн мэдүүлэгүүдийг цуглуулсан.

 

Фото зураг- Буркина Фасо, Индонез, Никарагуа, Перу, Сьерра Леоне, АНУ-с авсан гэрэл зургууд

 

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн талаарх тойм: http://www.amnesty.org/en/library/info/ACT35/006/2012/en

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл: Josefina Salomon, +44 207 413 5562, jsalomon@amnesty.org

http://www.amnesty.org/en/for-media/press-releases/amnesty-launches-new-campaign-sexual-and-reproductive-rights-2013-02-08

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538711 дахь зочин боллоо.