ЭРХЭЭ ХУУЛЬЧИЛЪЯ

Та албадан нүүлгэн шилжүүлэлтэнд өртөж, гэр оронгүй хоцорсон гэж бодъё. Гэвч танай улсад таны эрхийг хамгаалж, танд туслах талаар ямар нэгэн хууль тогтоомж батлагдаагүй тохиолдолд хэнд хандах вэ?
Та жирэмсэн үедээ зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд эмнэлгийн ажилчидад авилга өгөлгүйгээр хамрагдах боломжгүй үед хэнд хандаж, гомдол мэдүүлэх вэ?
Хүмүүсийн, ялангуяа ядуус, эмзэг бүлгийнхний сурч боловсрох, орон сууц, ус, ариун цэвэр, хоол хүнс болон эрүүл мэндийн эрх өдөр бүр зөрчигдсөөр байна.
Дэлхий даяар Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь зөрчигдөж буй хүмүүсийг хамгаалах тогтолцоо шаардлагатай. Ихэнх улсад хууль зүйн орчин бүрдээгүйгээс хүмүүст хэргээ шийдүүлж, эрхээ хамгаалуулах найдвараар маш бага, зарим тохиолдолд хэрэг нь шийдэгдсэн ч эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулж чаддаггүй.
Засгийн газар хүний эрх зөрчсөн тохиолдолд хохирогчид, хувь хүн, бүлгүүдийг , эрхээ хамгаалуулж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангах ёстой. Мөн эрх нь зөрчигдсөн иргэд хэргээ шийдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй бөгөөд жишээ нь албадан нүүлгэлтэд өртсөн хүмүүс орон гэртээ буцан очиж, дахин ийм явдал гарахгүй баталгааг хуулиар тогтоолгох эрхтэй.
Бидний уриалга юу вэ?
Эмнести Интернэшнлийн судалгаагаар ихэнхи Засгийн газар эрх нь зөрчигдөж буй иргэд, нэн ялангуяа ядуус, эмзэг бүлгийнхний хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээх үр дүнтэй механизм бүрдүүлээгүйг олж илрүүлсэн. Иймээс Эмнести Интернэшнл нь Засийн газруудаас доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг уриалж байна:
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хуулиар хэрэгжүүлэх боломжтой болох Засгийн газрууд үндэсний хууль тогтоомжиндоо эдгээр эрхийг тусгаж, хэрэгжүүлэх боломжийг хангах хэрэгтэй бөгөөд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Олон улсын Пактад гарын үсэг зурж, нэгдэх шаардлагатай.
Хүний эрхийн зөрчлийн хохирлыг барагдуулах үр дүнтэй, хүртээмжтэй аргыг хуульчлах Засгийн газрууд хүний эрхийн зөрчлийн хохирогчдод хэргээ шийдүүлэхэд тулгардаг аливаа саад бэрхшээлийг арилгах, нэн ялангуяа ядуус, эмзэг бүлгийхэнд хуулийн туслалцаа авах нөхцлийг бодитой бүрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн үндэсний хүний эрхийн байгууллагууд болон холбогдох газруудыг хохирогчдын гомдлыг хүлээн авч шалгадаг, хүний эрхийг хамгаалж, хэрэгжүүлж буй эсэхийг хянадаг бүрэн эрх, чадавхитай байх нөхцлийг бүрдүүлэвэл зохино.
Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх Засгийн газрууд шүүхээс болон олон улсын хүний эрхийн институтээс гаргасан шийдвэрүүдийг бүрэн дагадаг байх шаардлагатай.
What are economic, social and cultural rights?
Find out more about our campaign to ensure access to justice for all

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561645 дахь зочин боллоо.