ХҮН БҮР ЭРХЭЭ ХАМГААЛУУЛЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЛГОХ БОЛОМЖ

Эрхээ хуульчилъя кампанит ажил
2013 оны 1-р сарын 31

Засгийн газрууд эдийн засаг нийгэм соёлын эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхээ хамгаалуулах нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пактын нэмэлт протокол нь хувь хүмүүс болон бүлгүүдийг эрх нь зөрчигдөж, Засгийн газар нь шийдэж чадаагүй үед НҮБ-д хандах боломж олгож байгаа юм.
Энэхүү протоколоор албадан нүүлгэлтэнд өртсөн, суурьшлаасаа болж сурч боловсрох эрх нь хасагдсан, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах, хоол хүнс, цэвэр ус, ариун цэвэр, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, нийгмийн халамж хамгааллын эрх нь зөрчигдөж, өөрийн орондоо хэргээ шийдүүлж чадаагүй хүмүүсийн гомдлыг хүлээн авч, хараат бус олон улсын мэргэжилтнүүдээр шийдүүлэх боломжтой.
Энэхүү механизм нь 2013 оны 5-р сарын 5-наас хэрэгжиж эхлэх бөгөөд одоогийн байдлаар Аргентин, Болив, Босни Херцеговин, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португали, Словак, Испани, Уругвай гэсэн 10 улс протоколд гарын үсэг зурж, батлаад байна. Протокол нь зөвхөн гарын үсэг зурж баталсан улсуудад л хэрэгжих юм.
Тиймээс бид улс орнуудыг энэхүү протоколд нэгдэн орж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хэргээ шийдүүлж, шударга ёсыг тогтоох боломж олгохыг уриалж байна.
Эмнести Интернэшнл нь “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт” ын Нэмэлт протоколыг батлуулахын төлөөх ТББ-уудын холбооны гишүүн бөгөөд холбогдох кампанит ажлаа үргэжлүүлсээр байна.
Та манай кампанит ажилд нэгдэн орохыг хүсвэл Эмнести Интернешнлийн өөрийн улс дах салбартай холбогдоно уу.
Танай улс протоколд нэгдэн орохоор гарын үсэг зурсан эсэхийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. 
Нэмэлт протокол яагаад чухал вэ?
Эмнести Интернэшнл нь дэлхий даяар Эдийн засаг, нийгэм болон соёлын эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулж чадахгүй байгаа маш олон баримт цуглуулсан. Камбожид хууль таны эсрэг үйлчлэх бол Нигерт хууль үйлчилдэггүй, Словенид хууль таныг үл тооно.
Иймд эрх нь зөрчигдөж буй хүмүүс, нэн ялангуяа ядуус, эмзэг бүлгийхэнд энэхүү протокол нь хэр чухал болохыг дээрх жишээнүүдээс харж болох юм.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пактын Нэмэлт протоколыг батлуулахын төлөөх олон улсын ТББ-уудын холбоо International NGO Coalition for an Optional Protocol to the ICESCR
Эрхээ хуульчилъя: Эдийн засаг нийгэм соёлын эрхийг хэрэгжүүлье Make our rights law: Enforce economic, social and cultural rights
2008 оны 10 сарын 24: НҮБ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар хийх чухал алхмаа хэлэлцлээ. 24 October 2008: UN discusses crucial step on economic, social and cultural rights
Amnesty International is not responsible for the content of external websites.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632114 дахь зочин боллоо.