ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХ

60 жилийн өмнө “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-дялгаварлан гадуурхалгүйгээр хүн бүрт адил тэгш үйлчилнэ хэмээн заасан билээ.Тэдгээр эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүү шүүлтээс ангид байх гэх мэт эрхээс гадна мөн сурч боловсрох, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах гэх мэт Эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг багтаадаг.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэдэг нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, бусад олон улсын гэрээ хэлэлцээрээр батлагдсан, хэрэгжих өргөн хүрээ бүхий хүний эрхийг хэлдэг.
• Ажлын байран дахь эрх: Ялангуяа ажлын байрны нөхцөл, албадан хөдөлмөр эрхлэлтээс ангид байх, үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэх эрх
• Сурч боловсрох эрх: Суурь боловсрол үнэгүй авах, иргэн бүр сурч боловсрох боломж, хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлтэй байх эрх
• Соёлын эрх: Үндэсний цөөнх, уугуул иргэдийн соёлын эрх.
• Биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг хамгийн дээд зэрэгт хүргэх: нэн ялангуяа эрүүл орчин нөхцөлд амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ иргэн бүрт хүрэлцээтэй, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн байх эрх.
• Шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх: Өмч хөрөнгөтэй байх эрх, албадан нүүлгэлтэнд өртөхгүй байх, худалдан авахад боломжийн үнэтэй, амьдарч болохуйц, байршил сайтай сууцанд амьдрах эрх.
• Хоол хүнсээр хангагдах эрх: Өлсгөлөнд нэрвэгдэхгүй байх, эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх эрх
• Цэвэр усны хангамжтай байх эрх: Хүрэлцээтэй, хүртээмжтэй, аюулгүй, цэвэр усны болон ариун цэврийн хангамжтай байх эрх.


Хэн хариуцлага хүлээх вэ?
Улс орнууд буюу Засгийн газрууд нь хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргахгүйн төлөө ажиллаж, хүний эрхийг хамгаалах цаашлаад хүний эрхийг бодитой хамгаалах үүрэгтэй.
Улс орны засгийн газрууд нөөц бололцоо харилцан адилгүй. Олон улсын хуулиар эдийн засаг, нийгэм соёлын эрх нь бодит амьдралд бүрэн утгаараа хэрэгжихэд цаг хугацаа шаардлагатай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч эдгээр эрхийг хамгаалж, хүн бүрт тэгш үйлчлэх нөхцлийг хангах нь Засгийн газруудын үүрэг учраас бөгөөд нөөц бололцоо дутмаг гэдгээр дулдуйдан хүний эрхийн зөрчлийг зөвтгөж болохгүй юм.
Хэдийгээр Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд цаг хугацаа ордог ч энэ нь Засгийн газрын зүгээс ямар нэгэн зүйл хийж амжихгүй гэсэн үг биш. Эхний ээлжинд Засгийн газрууд эрхийн хэрэгжилтийг хангах "заавал биелүүлэх үндсэн хариуцлагууд"-ыг тодорхойлж, зохих алхмууд хийх хэрэгтэй.Жишээ нь сурч боловсрох эрхийн хэрэгжилт гэхэд суурь боловсролыг үнэгүй олгох арга хэмжээ авахаас эхэлж болно.
Засгийн газар хууль тогтоомж бодлого боловсруулан батлан гаргахдаа бүх хүнд тэгш үйлчилж хангахёстой. Баялгийг дахин хуваарилахдаа ядуус, эмзэг бүлгийхний эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь шударга хэрэг.
Улс орнууд зөвхөн өөрсдийн хил дотроо төдийгүй олон улсын хэмжээнд ч мөн адил эдийн засаг нийгэм соёлын эрхийг хамгаалж, хэрэгжүүлэх үүрэгтэй.Эдгээр үйл ажиллагаанд Дэлхийн Банк, Олон Улсын Валютын сан зэрэг олон улсын байгууллагаар дамжин хийгдэж буй үйл ажиллагаанууд хамаарна.
“Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд” заасны дагуу нийгмийн бүх л субектүүд хүний эрхийг дээдлэх хариуцлага хүлээдэг. Өнөө үед компаниуд хүний эрхийн хэрэгжилт болон зөрчилд улам бүр хувь нэмрээ оруулж байна.Эмнести Интернэшнл нь компаниуд гаргасан хүний эрхийн зөрчилдөө хариуцлага хүлээхийн төлөө ажилладаг билээ.

Гэвч хүний эрхийн зөрчлүүд доорх хэлбэрээр илэрсээр л байна:
- 923 сая хүн байнгын өлсгөлөнд нэрвэгдэх байдалд байна. Эмнести Интернэшнлийн судалснаар Хойд Солонгос, Зимбабве гэх мэтийн улсуудад өлсгөлөн нь хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй ч дэлхийн хүнсний хямрал нь хүний эрхийн зөрчлүүдээс улбаалан улам гарч75 сая гаруй хүн тэжээлийн дутагдалд орон өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргээд байна.
- Тэрбум гаруй хүн ядуусын хороолол буюу албан бус сууринд амьдардаг.Хот сууринд аж төрж буй 3 хүн тутмын 1 нь цэвэр усны хангамж гэх мэт анхан шатны хэрэглээнээс гадуур байна. Энэ байдал нь албадан нүүлгэлтээс болж улам муудаж байна.
-Жирэмслэлтийнхүндрэлээс болж минут тутамд 1 эмэгтэй нас барж, эмэгтэй ноцтой хүндрэлтэй төрж байна.
-100 сая гаруй хүүхэд (талаас илүү нь охид) суурь боловсрол авч чадахгүй байна.
Шударга ёсны төлөөх бидний кампанит ажлын талаар илүүг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542182 дахь зочин боллоо.