МОНГОЛ УЛС НЬ НҮБ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМД ГАРЫН ҮСЭГ ЗУРАГ НЭГДЭН ОР

Эмнести  Интернэшнл Монгол улсыг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт Протоколд нэгдэн орж өөрийн бүс нутгийн улс, орнууддаа үлгэр жишээ үзүүлж буйг талархалтайгаар хүлээн авч байна. Энэхүү үйл явдал нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн зөрчил болон орон нутгийн түвшинд зөрчигдсөн үйл ажиллагааг  үр дүнтэйгээр сэргээх боломжийг бий болгож байна. 

Энэхүү Нэмэлт протоколын дагуу зохистой орон байраар хангагдах, хүнс, ус, эрүүл мэнд, нийгмийн халамж болон боловсрол эзэмших эрхүүдийг тухайн улсын төрөөс зөрчсөн тохиолдолд уг эрхээ хамгаалуулахаар НҮБ-д хандах боломжтой юм. 

Эмнести Интернэшнлийн Хууль, бодлогын газрын захирал Майкл Боченекийн хэлснээр “Энэ байдал нь хүний эрхийн зөрчлийн улмаас зөрчигдсөн бүхий л хохирогчдын эрхийг хамгаалах чухал эрх юм. Биднийхээр хамгийн боломжит хугацаанд Монгол улсын энэхүү үлгэр жишээт байдлыг дэлхийн бүхий л улс орнууд хүлээн зөвшөөрч тус протоколд нэгдэн орж гарын үсэг зурна хэмээн үзэж байна” гэжээ.

Монгол улс нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт Протоколд нэгдэн орсон Ази тивдээ анхны дэлхийд хоёр дах орон боллоо. Түүнчлэн Азийн Зүүн-Тимор улс нь тус нэмэлт протоколд нэгдэн орох тухайгаа илэрхийлээд байна. 

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын Удирдах Зөвлөлийн дарга Р.Янжмаа хэлэхдээ “энэхүү Нэмэлт Протокол нь Монголчуудад, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэнд эрхийнхээ төлөө засгийн газартай хариуцлага тооцоход нэн чухал хэрэгсэл байх болно. Монгол улсын засгийн газар энэ амлалтаа биелүүлж шүүх болон хүний эрхийн институт нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах үндэсний эрх зүйн механизмаа баталгаажуулах шаардлагатай юм.” гэжээ. 

Нэмэлт протокол нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлагдаж 2009 оны 9 дүгээр сараас улс, орнууд гарын үсэг зуран нэгдэн ороход боломжтой болсон. Гомдол гаргах механизм нь нэмэлт протоколд 10 орон нэгдэн орсоны дараагаар бий болсон. 

Одоогоор Монгол, Эквадор улсууд нь протоколд гарын үсэг зураад байна. Түүнчлэн тус нэмэлт протоколд нэгдэн орж гарын үсэг зураад буй гуравдагч орнууд байна. Ингэхдээ эдгээр орнууд нэгдэн орхоо илэрхийлээд байгаа боловч хараахан эцэслээгүй боловч ойрын хугацаанд гарын үсэг зурж хууль зүйн хувьд үзэглэнэ. Эдгээр улсаад нь: Аргентин, Армен, Азербажан, Белги, Болив, Чили, Конго, Эл салвадор, Финланд, Габон, Гана, Гуатимал, Гивине-бассау, Итали, Люүксембүрг, Мадгаскар, Мали, Монтенегро, Нидерланд, Парагвай, Португал, Сенигал, Словак, Словайн, Сломоны арлууд, Испани, Зүүн тимор, Того, Украйн болон Урагвай.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь түүхийн хуувьд иргэний ба улс төрийн эрхийг бодвол бага ач холбогдол өгч анхаарагдсан. Дэлхийн улс, орнууд нь Венна хотод болсон олон улсын хурал дээр “олон улсын нийгэмлэгүүд нь хүний эрхийг ижил тэгш, нэгэн хандлага, нэгэн ижил ач холбогдолоор авч үзэх шаардлагатай” хэмээн үзэцгээсэн. Тэгвэл нэмэлт протокол нь энэхүү зүйлийг төгсгөх мэдэгдхүйц алхам юм.  

Нэмэлт мэдээлэл

•    Нэмэлт протокол нь Монгол улсын ядуу гэгдэх иргэдийн хувьд тэдэнд туслах чухал хэрэглэгдэхүүн юм. Монгол улсын хүн амын гуравны нэг орчим нь хүнс хоол тэжээлийн хувьд дутмаг ядуу амьдралаар амьдарч байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2007 оны байдлаар ойролцоогоор 1.03 сая буюу нийт хүн амын 39%-ийг эзэжлж байна. Түүнчлэн тэдний 60 % нь гэр хороололд амьдарч байна. Монголын гэр хороололд оршин суугчид амьдралын наад захын стандарууд болох шаардлагатай орон байраар хангагдах, дэд бүтэц эрүүл аюулгүй орчин болон ундны ус зэргээр хангагдаж чадахгүй байгаа. 2009 онд болсон үерээр Баянзүрх дүүргийн 1000 орчим гэрүүд урассан бөгөөд 126 гэр бүл амьдрах орон гэргүй болжээ. Энэ үеэр 6 хүн нас барсаны дотор 5 хүүхэд нас баржээ. Түүнчлэн агаарын болон хөрсний бохирдол нь түлшиндээ нүүрс хэрэглэдэг мөн шаардлага хангаагүй үйлчилгээнээс үүдэн эрүүл мэндийн хувьд халварт өвчнөөр өвчлөх боломж бүрдэж байна. 

•    Энэхүү үйл ажиллагаа нь Эмнисти интернэшнлийн хүний “Үнэт чанарт суурилах Demand Dignity” хөдөлгөөний нэгэн хэсэг бөгөөд гол зорилго нь хүнс хоол тэжээлийн хувьд дутмаг ядуу амьдралын улмаас зөрчигдөж буй эрхийг дуусгавар болгох юм. Тус хөдөлгөөн хүнс хоол тэжээлийн дутагдал, ядуу тарчиг амьдралын улмаас эрх нь зөрчигдөж буй дэлхийн хүн төрлөхтний эрхийг хамгаалахад шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд болон төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно: http://www.amnesty.org/en/demand-dignity

•    Эмнисти интернэшнл нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактын нэмэлт протоколын ТББ-ын эвсэлийн гишүүн бөгөөд сүүлийн 6 жилийн турш энэ хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 597505 дахь зочин боллоо.