ХҮНИЙ ЭРХИЙН БААТАР ЭРХҮҮЛЭЙ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХИЧЭЭЛ ЗААЛАА

Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр хүний эрхийн төлөө захидал уриалга бичих марафоныг дэлхий даяар нэгэн зэрэг явуулдаг билээ.

“Эрхээ хамгаалж бичицгээе” уриан дор Теди төв, Монгол-Францын төв, МУИС-ийн ЭЗДС, ШУТИС-ийн ХБИС, МУБИС-ийн БСС, Энх-Орчлон ДС, Отгонтэнгэр Их Сургууль дээр Хятад, Бирм, улсад эрх нь зөрчигдсөн  хүмүүсийн төлөө гарын үсэг зуруулах, Өмнөд Солонгос, Камбож болон Лаосын засгийн газруудыг Цагаач Ажилчдын Олон Улсын Конвенцид нэгдэх, ЭЗНСЭ-ийн ОУП-ын нэмэлт протоколыг соёрхон батлахыг уриалж гарын үсэг цуглууллаа.

Монгол улс ЭЗНСЭ-ийн ОУ-ын нэмэлт протоколыг Азидаа анхны орон болон соёрхон баталсан билээ.  УИХ-ын гишүүдэд хандаж цаазаар авах ялыг халах тухай ил захидалд гарын үсэг зурууллаа. “Хүний эрх-Цаазаар авах ял” сэдэвт онол практикийн бага хуралд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хүний эрхийн үндэсний элч “Эрхүүлэй” супербаатар Улаанбаатар хотын 107, 88, 57 болон Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургууль, Хобби дунд сургууль, Архангайн 2-р сургууль, Багануурын цогцолбор сургуулиудад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх аянаа өрнүүллээ. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650769 дахь зочин боллоо.