ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР 10 ДАХЬ ЖИЛДЭЭ: ДЭВШИЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2012 оны 10-р сарын 10-ны өдөр буюу 10 дахь удаагийн Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрөөр Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн эвсэл, Азийн Сүлжээ, дэлхий даяарх хүний эрхийг хамгаалагчид, Эмнести Интернэшнлийн гишүүд дэмжигчид хамтдаа цаазаар авах ялыг халах кампанит ажлын сүүлийн 10 жилд гаргасан үр нөлөө, амжилтаа тэмдэглэн, цаашдын тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Монголын Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагын талаарх мэдээлэл, Монгол улсад цаазаар авах ялыг халахад гарч буй дэвшил, судлаачдын үзэл бодлыг олон нийтэд хүргэх, цаазаар авах ял хэрцгий, нэр төрийг доромжилсон ял шийтгэл болохыг зургаар үзүүлэхийг зорьж Монголын уран зургийн галарейд “Цаазын тавцанд” зургийн үзэсгэлэн, Тэнгис кино театрын бага танхимд “Дэвид Гейлийн амьдрал” киногоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Цаазын тавцанд” зургийн үзэсгэлэн 10-р сарын 10-наас 14-ны хооронд 5 хоног Монголын Уран зургийн галарейд тавигдана. Үзэсгэлэн үнэ төлбөргүй ба тухайн өдрүүдэд өдөр бүр 09:00-16:00 хүртэл олон нийтэд нээлттэй.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг цаазаар авахуулах ялаар шийтгэгдэн Нигерийн Инугу шоронд есөн жил хоригдож байсан Артур Жуда Энжел зурсан юм. Ял эдлэх хугацаандаа Артур үй олноор нь буудан хороох, дүүжлэх зэрэг ялын гүйцэтгэлийн гэрч болж байлаа. Ялангуяа тэр үеийн цэргийн удирдагч байсан Генерал Ибрахим Бабангидагийн удирдлагаар сар бүр, заримдаа долоо хоног бүр 25-50 хүнийг цаазаар аваачдаг байжээ. Тэрээр хэлэхдээ "Яг л тамд байгаа мэт байсан. Бид оюун санаа болон бие махбодийн эрүү шүүлтийн зовлонг биеэрээ мэдэрцгээсэн юм” хэмээжээ. Эрүү шүүлтэнд өртөн гэмтэж бэртсэнээсээ болж зарим нэг нь азгүйгээр хорвоог орхидог байжээ. Нөгөө хэсэг нь тус шоронд газар авсан халдварт өвчин тусах буюу зүрхний хямралаас болон нас барж байсан байна. Цаазаар авахуулах ялтай хоригдлуудын тухай дүрсэлсэн түүний зургийн үзэсгэлэн анх 2004 онд Лагос дахь Нигерийн Үндэсний Музейд тавигдсанаас хойш дэлхийг тойрон орон орноор аялсаар Монголд ирээд байна.

Үндсэн мэдээлэл

Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү хувь(140 орон) нь цаазаар авах ялыг хуулиасаа хасч, практикт хэрэглэхээ зогсоожээ. Үүнээс цаазаар авах ялыг бүрмөсөн халсан 97, ердийн нөхцөлд халсан 8, практикт хэрэглэхээ зогсоосон 35 улс орон байгаа ба 58 улс энэ ялыг хадгалж үлджээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631339 дахь зочин боллоо.