ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДААС ТӨВДИЙГ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Эмнести Интернэшнл Хятадын эрх баригчдад хандан Төвдийг хүний эрхийн хяналт тавигчид, хэвлэл мэдээллийнхэнд даруй нээлттэй болгох, 1959 онд гарсан Төвдийн бослогыг дарсны 50 жилийн ой тэмдэглэхийг эсэргүүцсэн “Хатуу цохилт” /Strike hard/ кампанит ажлаа зогсоохыг шаардаж байна.

Хятад улс энэ ойг тэмдэглэх үеэр олон нийтийн эсэргүүцэл гарахаас сэргийлэн харуул, хамгаалалтыг чангатгаад байгаа юм. Ингэж харуул, хамгаалалтыг чангатгаж байгаа нь хүний эрхийн зөрчлийг улам ихэсгэнэ гэж Эмнести Интернэшнлийн Ази Номхон далаайн бүсийн хөтөлбөрийн захирал Розен Рэйф хэлсэн байна.

2008 оны 3 дугаар сараас хойш Түвдийн талаархи мэдээлэл улам хумигдсаар байна. Хятадын эрх баригчид гадаадын сэтгүүлчдэд зөвхөн засгийн газрын зохион байгуулсан тусгай багийнхантай хамт явах боломж олгож, НҮБ мониторинг хийх боломж олгохгүй байгаа юм. Тэрчлэн үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлсэн, эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг дур зоргоороо баривчилж, удаан хугацаагаар хорих мөн эрүүдэн шүүлт тулгах зэргээр хүний эрхийн зөрчил гарч байгаа мэдээлэл Эмнести Интернэшнлд олноор ирж байна. Энэ бүхэн нь Төвдийн ард түмний соёл, хэл, шашнаа хамгаалах эрх зөрчигдөж байгаагийн илрэл юм.

Розен Рейф цаашид “Эрх баригчид Төвдийг нээлттэй байлгаж, олон улсын зүгээс мэдээлэл авах, хүний эрхийн талаархи бие даасан мониторинг хийхийг зөвшөөрөх тэрчлэн НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийг нэвтрүүлэх шаардлагатай. Хятадын эсрэг эсэргүүцэл бий болж байгаа нь “засгийн газрын зорилго бол тогтвортой байдал” хэмээн үздэг Хятадын эрх баригчдын бодлого үнэн хэрэгтээ бодитой биш байгаа хэрэг юм” гэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараахь хаягаар холбоо барина уу

International Secretariat

Tel; +44 207 413 55 00

www.amnesty.org

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 671893 дахь зочин боллоо.