Нобелийн энхтайвны шагналт Лю Сяо Бо, түүний эхнэр Лю Ся нарыг суллана уу

Олон жил эрхийнхээ төлөө тэмцсэн Доктор Лю 2009 онд 11 жилийн хорих ял сонссон юм. Учир нь түүнийг тайван замаарх ардчилсан шинэчлэлтийг сурталчилсан, Хятад улсад нэг намын удирдлагыг төгсгөл болгох, хүний үндсэн эрхийг хүндэтгэн сахихыг уриалсан “Тунхаг бичиг 08”-ийг бичихэд оролцсон хэмээн ял оногдуулжээ. Доктор Люг зургаан сарын турш цагдан хорихдоо өмгөөлөгч авах боломжгүй олгоогүй байна. Шүүх хурлын үеэр засгийн газар түүний эхнэрийг гадаадын диломатууд болон хэвлэлийнхэнтэй уулзуулаагүй байна.

2010 оны 10-р сарын 8-нд Норвегийн Нобелийн хорооноос доктор Люг “Хятад улс дахь хүний үндсэн эрхийн төлөө хүчирхийллийн бус замаар олон жил тэмцсэн”-ийнх нь төлөө Нобелийн Энх тайвны шагналаар шагнажээ.
Хятад улс нэр хүндтэй шагнал авсан иргэнээ урамшуулахын оронд түүний эхнэр Лю Сяг хууль бусаар гэрийн хорионд оруулж, түүнийг сэтгүүлчид болон дипломатчидтай уулзах боломжийг хааж байна.

2 жил өнгөрсөн хэдий ч доктор Лю болон түүний эхнэр Лю Ся нарыг хорьсоор байгаа нь олон улсын хуулийг зөрчиж байна хэмээн НҮБ мэдэгдсэн хэдий ч Хятадын засгийн газар тэднийг гадаад ертөнцөөс тусгаарласан хэвээр байна.

Хүний үндсэн эрхийг тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа энэ жигшмээр хүчирхийллийг олон улсын зүгээс эсэргүүцэн зогсох шаардлагатай юм. Эмнести Интернэшнл болон бусад 134 гаруй Нобелийн шагналтнууд нэгдэж тэднийг яаралтай, ямар нэгэн нөхцөлгүйгээр суллахыг шаардаж байна.
Хятадын удирдагч Си Жинпинд хүргэх энэхүү захидалд гарын үсэг зурж бидэнтэй нэгдэнэ үү. Таны оролцоо Хятадын засгийн газарт дэлхийн Нобелийн шагналт цорын ганц хоригдол болон түүний эхнэрийг үргэлжлүүлэн хорьж байгаа нь тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг илэрхий зөрчиж байгаа ба үүнийг олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг мэссэжийг хүргэх болно гэдэгт бид итгэлтэй байна. Хятадын шинэ удирдагчид хүний үндсэн эрхийг хаана ч хүндэтгэн сахих ёстойг ойлгуулахад бидэнтэй нэгдэнэ үү.
Яг одоо Лю Сяобо, түүний эхнэр Лю Сяг суллуулах цаг юм шүү.

Эмнести Интернэшнл

Хүний эрхийг дэмжигчид, идэвхтнүүдийн дэлхийн хөдөлгөөн

Хятад улсад нэр алдартай, сэхээтний төлөөлөгч, ардчиллын зүтгэлтэн Лю Сяо Бо нь шоронд хоригдож байгаа цорын ганц Нобелийн энх тайвны шагналтан юм. Эмнести Интернэшнл бусад 134 гаруй Нобелийн шагналтны хамт Хятадын удирдагч Си Жинпинээс Лю Сяо Бо болон гэрийн хорионд байгаа түүний эхнэр Лю Ся нарыг суллахыг шаардаж байгаа цахим ажиллагаанд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632110 дахь зочин боллоо.