МУХАММАД БЕКЗАНОВ

СЭТГҮҮЛЧИЙГ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХИЙН ТУЛД ХАРГИСААР ЭРҮҮДЭН ШҮҮЖЭЭ

“Би уух усгүй, идэх хоолгүй олон хоног цусанд хутгалдан хэвтсэн. Энэ үедээ өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн сайхан бүхнийг, үр хүүхэд, гэргийнхээ тухай бодохыг хичээж байлаа. Бас үхэлтэйгээ эвлэрэхэд сэтгэлээ бэлдэж байв.”

1999 онд Узбекистаны аюулгүйн хүчнийхэн үйл ажиллагааг нь хориглосон сөрөг хүчний сонины редактор, сэтгүүлч Мухаммад Бекзановыг эрүүдэн шүүжээ. Тэд Мухаммадыг “төрийн эсрэг тэрсэлсэн” гэх хэргийг хүлээх хүртэл нь резинэн бороохойгоор зодож, боомилж, цахилгаан гүйдэлд цохиулсан байна.

Узбекистан улс эрүүдэн шүүх болон хүч хэрэглэж олж авсан мэдүүлэг ашиглахыг бүрэн хориглосон НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон боловч тус улсын шүүх харгис аргаар олж авсан “хэргээ хүлээсэн” мэдүүлгийг нотлох баримт болгон байнга ашигласаар байна. Эрүү шүүлтийн улмаас хүлээсэн гэх Мухаммадын үгийг хэрэгсэлгүй шүүгч түүнд 15 жил хорих ял оноожээ.

Мухаммад хамгийн удаан хугацаагаар хоригдож байгаа сэтгүүлчдийн нэг юм . Түүний ял 2014 онд дууссан ч, хорих газрын дүрэм журмыг зөрчсөн хэмээн шалтаглаж, 5 жилийн хорих ял нэмсэн байна. Өнгөрсөн жил Мухаммадыг эргэж очсон эхнэр Нина нь нөхрөө сэтгэл санааны гүн хямралд орсныг: “Нөхөр минь танигдахын аргагүй болсон байсан. Харцан дахь итгэл найдвар нь бөхөж, ердөө өдөр хоног өнгөрөөж байна” хэмээн өгүүлсэн юм.

Мухаммадыг суллаж, түүнийг эрүүдэн шүүсэн хэрэгт мөрдөн шалгалт явуулах зарлиг буулгахыг Узбекистаны ерөнхийлөгчид уриална уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632107 дахь зочин боллоо.