РАНИА АЛАББАСИ БОЛОН ТҮҮНИЙ ГЭР БҮЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТАГНУУЛЧИД БАРИВЧЛАН ЯВСНААС ХОЙШ ӨНӨӨГ ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙНА

Раниа Алаббаси бол Сирийн Дамаск хотын амжилттай яваа шүдний эмч, мөн Дима, Энтисар, Нажах, Алаа, Ахмет, Лаян гэсэн 3-15 насны 6 хүүхдийн эх юм. 2013 оны 3-р сарын 9-нд Сирийн засгийн газрын тагнуулчид Раниагийн гэрээс нөхрийг нь авч явсан байна. 2 өдрийн дараа тэд дахин ирж, Раниаг хүүхдүүдтэй нь авч явжээ. Энэ явдлаас хойш Раниагийн гэр бүл сураг тасарсан байна.

Сирийн эрх баригчид Раниагийн гэр бүлд юу тохиолдсон, тэд одоо хаана байгаа талаар төрөл төрөгсдөд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Раниагийн эгч Найла дүүдээ юу тохиолдсоныг таамаглахаас цаашгүй байгаа юм. “Миний дүү Раниа сөрөг хүчний ямар ч намд гишүүнчлэлгүй, бас эсэргүүцлийн жагсаал цуглаанд ер оролцдоггүй байсан. Тэр хүнд туслах гэж л үргэлж зүтгэсээр ирсэн.”
Сирийн хямрал хурцдахад харгислал, хэрцгийлэл улам гаарчээ. Олон мянган хүн баривчлагдах, эсвэл зэвсэгт босогчдод барьцаалагдан, улмаар ор сураггүй алга болсоор байна. Түр саатуулах газарт эрүү шүүлт элбэг, энэ шалтгаанаар олон хүн нас барсаар байна.

Сирийн засгийн газар хүчээр сураггүй болгох ажиллагааг эцэслэхийг уриалсан НҮБ-ын 2014 оны тогтоолыг үл тоомсорлосон хэвээр байна.

Сирийн эрх баригчдаас Раниагийн 6 хүүхдийг нэн даруй, нэмэлт болзолгүйгээр суллахыг шаардана уу. Мөн Раниаг суллах, эсвэл үйлдсэн гэж сэжиглэж байгаа хэрэгт нь холбогдуулан шударгаар шүүхийг уриална уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562182 дахь зочин боллоо.