ФОЕ ФОЕ АУН

ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОРИГДОВ

2015 оны эхээр Мьянмарт манлайлагч оюутнуудын нэг Фое Фое Аун эрдэм шинжилгээ явуулах эрх чөлөөг хязгаарласан гэх шинэ хуулийг эсэргүүцэх оюутны жагсаал зохион байгуулахад тусалжээ. 3-р сард жагсагчид Мьянмарын хамгийн том хот Янгонд дөхөн ирэх үед цагдаа нар хааж, бүслэн, бороохойдсон байна.

Фое Фое Аун болон 100 гаруй манлайлагч оюутныг баривчилсны олонх нь гэмтэж бэртсэн байв. Тэднийг ор үндэсгүй эрүүгийн хэрэгт ялласан байна. Оюутнуудын ихэнхийг хорьж, заримыг нь ганцаарчилсан камерт суулгасан бөгөөд өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлаад байна. Фое Фое Аун болон зарим оюутнууд 9 жил гаруй хоригдох магадлалтай байна.

Мьянмар улс даяар оюутны хөдөлгөөнийг нухчин дарахыг оролдож, цагдаа нар, эрх баригчдын зүгээс залуучууд, манлайлагч оюутнуудыг шахаж хавчсаар байна.

Гэвч эрх баригчдад шахалт үзүүлж, Фое Фое Аун болон бусад оюутныг суллах боломж бий. Мьянмарын засгийн газар олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалтыг маш ихээр хүсч байгаа. Ерөнхийлөгч Тейн Сейн улс төрийн шинэчлэлт хийж, хүний эрхийг хүндэтгэн сахиж буйгаа харуулахыг хүсч байгаа юм.

Тайван жагсаал зохион байгуулсныхаа төлөө хоригдсон Фое Фое Аун, бусад оюутан, дэмжигчдийг суллахыг шаардаж буй уриалгад нэгдэнэ үү.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632110 дахь зочин боллоо.