ЕСЕНИЯ АРМЕНТА

ХЭРЭГ ХҮЛЭЭТЭЛ НЬ ЗОДОЖ, БООМИЛЖ, ХҮЧИРХИЙЛЖЭЭ

2012 оны 7-р сард Есения Армента төрөл төрөгсдөө нисэх буудал хүргэж өгөхөөр явах замд нь цагдаа нар зогсоожээ. Улмаар түүнийг автомашинаас нь хүчээр гаргаж, нүдийг нь боон, авч явсан байна. Цагдаа нар Есенияг нөхрийнхөө аллагыг захиалсан хэмээн сэжиглэж, хэрэг хүлээлгэхийн тулд бүх л аргыг хэрэглэсэн юм.

Түүнийг шагайгаар нь дүүжлэн, боомилж, зоджээ. “Хоёр хүүхдийг минь авчирч, хүчирхийлэн, хэдэн хэсэг тасчин хаяна хэмээн сүрдүүлсэн. Олон цаг үргэлжилсэн эрүү шүүлт, хүчирхийллийн дараа би хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурсан. Тэр үед нүд минь боолттой хэвээр байсан тул би юунд гарын үсэг зурснаа ч харж чадаагүй” хэмээн Есения Эмнести Интернэшнлд д ярьсан юм. Есенияг 15 цагийн турш тамласан байна.

Есенияг баривчилсан прокурорын газрын харьяа эмч нар түр саатуулах газарт ирж, эрүү шүүлтээс үлдсэн гэмтлийг үзсэн ч, баримтжуулаагүй байна. Үүнээс хойш хэдэн сарын дараа Холбооны ерөнхий прокурорын газрын шүүх эмнэлгийн ажилтнууд мөн л Есенияд үзлэг хийсэн ч, өмнөх үзлэгээр эрүү шүүлтийн ул мөр илрээгүй гэх шалтгаанд үндэслэн, Есенияг эрүүдэн шүүгээгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хожим нь хараат бус эмч мэргэжилтнүүд Есенияг хоёр удаа үзлэгт хамруулж, эрүү шүүлтийн ул мөр илрүүлсэн юм.

Энэ хэргийн улмаа Есения 3 жил хоригдож байна. “Миний түүхийг хүмүүс мэдээсэй гэж би хүсэж байна. Надад туслахыг та бүхнээс гуйя.”

Мексикийн эрх баригчдад дэлхий нийт ажиглаж байгааг сануулан Есениягийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг шаардана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632106 дахь зочин боллоо.