ЗУНАР

ТВИТТЕРЭЭР ЖИРГЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ

Зулкифли Анвар “Зунар” Улхак Малайзын сөрөг хүчний лидер Анвар Ибрахимыг хорьсон явдлыг буруушаан твиттерээр жиргэснийхээ төлөө удаан хугацаагаар хоригдоход хүрээд байна.

Зунар нь улс төрийн шог зураач бөгөөд засгийн газрын авилга, сонгуулийн луйврыг элэглэн хурцаар шүүмжилсэн зургаараа олны танил болсон юм. Одоо түүнд 1948 оны эртний, хахир хатуу Үймээн самууны тухай Актын дагуу есөн хэрэг тулгаад байна. Энэ хууль нь засгийн газарт шүүмжлэгчдийг баривчлах, хорих давуу эрхийг олгодог.

Энэ нь Зунарын хувьд анхны тохиолдол биш юм. 2009 оноос хойш түүний албан байрыг анх удаа цагдаа нар нэгжих үедээ Зунарыг заналхийлж, баривчилан хорьсон юм. Мөн түүний номыг хурааж, хориглосон ба хэвлэгч машиныг нь хураахаар айлган сүрдүүлсэн.

2015 оны эхний 6 сард Зунараас гадна 40 гаруй сэтгүүлч, эрдэмтэн судлаачид, улс төрийн идэвхтнүүд, хуульчид байцаагдаж, баривчлагдаж, Үймээн самууны тухай хуулиар яллагдсан. Малайз улсад өөрөөр сэтгэгчдийн орон зай хумигдсаар байна.

Бидэнтэй нэгдэж, Зунарыг суллах, Малайзад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарж байгааг олон улсын анхааралд хүргэхэд бидэнтэй нэгдэнэ үү.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542176 дахь зочин боллоо.