САМАН НАСИМ

97 ХОНОГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООЖЭЭ

Ираны баруун хойд хэсэгт болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр засгийн газрын цэрэг амь үрэгдсэний дараа курд үндэстний цөөнхийн нэг болох Саман Насимыг баривчилжээ. Түүнд хэрэг хүлээлгэхийн тулд нүдийг нь боон, доош харуулан дүүжилж, эрүүдэн шүүсэн тухай Саман ярьжээ. Энэ үед тэрээр дөнгөж 17 настай байсан юм.

Эрүүдэн шүүгдсэний улмаас хэрэг хүлээсэн хэмээн мэдэгдсэн ч шүүх түүний үгийг үл хэрэгсэн мэдүүлгийг нь нотолгоо болгон ашиглаж, хэргийг шударга бусаар шүүсэн байна. Улмаар хэрэг хүлээсэн мэдүүлгийг нь төв телевизээр цацжээ.

Иран улс насанд хүрээгүй хүнийг цаазаар авахыг хориглосон олон улсын гэрээнд нэгдэн орсон ч Саманыг “бурхны эсрэг тэрсэлсэн”, “ёс суртахуун доройтуулсан” болон олон улсын эрх зүйгээр гэмт хэрэгт тооцогдохгүй бусад “хэрэг”-т яллан 2013 оны 4-р сард цаазаар авах ял оногдуулжээ.

Гэвч бид итгэл найдвараа алдаагүй. Бидний кампанит ажлын үр дүнд Саманы хэргийг шүүхээр дахин хэлэлцэхээр болсон юм. Бид шаардлагаа үргэлжлүүлснээр дахин шударга бус шийдвэр гарахаас сэргийлж чадна.

Хүчээр хэрэг тулгах, цаазаар авах ял оногдуулахаас ангид байж, шударгаар шүүлгэх эрхээ эдлэхэд нь Саманд тусална уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633688 дахь зочин боллоо.