ОХИДЫГ ХҮЧЭЭР ГЭРЛҮҮЛЖ БАЙНА

11-ХЭН НАСТАЙД НЬ ХҮЧЭЭР ГЭРЛҮҮЛЖЭЭ

Мариа* охиныг 13 настайд нь аль хэдийн 5 эхнэртэй байсан 70 настай эртэй албадан гэрлүүлжээ. Охин гэрлэлтийг эсэргүүцэхэд, “яг одоо нөхөртөө очихгүй бол чамайг ална” хэмээн эцэг нь сүрдүүлсэн байна.

Буркина Фасо улс даяар олон мянган охид бүсгүй Мариа охин шиг дарамт шахалтын дор балчир насандаа гэрлэж байна. Тус улсын нийт охидын тэн хагасаас илүү нь 18 насанд хүрэхээсээ өмнө, зарим нь бүр 11-хэн настайдаа гэрлэж байна.

Охидын хүсэл сонирхол, эрүүл мэндэд нь тулгарах эрсдэлийг үл харгалзан, нөхөр нь хэчнээн хүүхэд хүснэ, төдий тооны хүүхдийг төрүүлэх ёстой аж.

Гэрлэснийхээ дараа охид үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цэвэрлэх, хоол хийх, усанд явах, тариалангийн талбайд ажиллах зэргээр гэрийн ажилд дарагдана. Гэрлэсэн охидоос тун цөөхөн нь сургуульд явж, боловсрол эзэмшдэг.

Зарим охин нийгэм, гэр бүлийнхээ дарамт шахалтыг үл харгалзан, албадан гэрлэлтээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Мариа охин охидын орогнох газар хүрч очтолоо 3 хоногийн турш 170-аад км алхжээ.

Буркина Фасо улсын Үндсэн хууль болон олон улсын хууль тогтоомжид албадан болон эрт гэрлэлтийг хориглосон байдаг ч эрх баригчид энэ хэргийг үл тоомсорлосон хэвээр байна.

Буркина Фасогийн засгийн газар хууль тогтоомжоо хэрэгжүүлж, охид бүсгүйчүүдийг хүчээр гэрлүүлэхээс хамгаалах ёстой. Та үүнд тусалж чадна.

*Охины жинхэнэ нэр биш.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562183 дахь зочин боллоо.