Хүний эрхийн идэвхтэн Мохамед аль-Рокеныг хорьжээ

АНЭ улсад болсон улс төр, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг эрс арга хэмжээ авснаар 2013 оны 7 сард хуульч, профессор, доктор Мохамед аль- Рокен 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр 94 идэвхтнийг бөөнөөр нь шүүсэн илт шударга бус шүүх ажиллагааны улмаас Засгийн газрыг түлхэн унагах зорилготой нууц байгууллага байгуулсан хэргээр яллагдсан 64 хүний нэг нь юм.

“АНЭ 94” нэрээр олонд танигдсан тус хэрэгт шүүхийн урьдчилсан шатанд Мохамед болон түүнтэй цуг шүүгдэгчид өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадаагүйн дээр ганцаарчилсан өрөөнд хоригдож байв. Мөн тэдний зарим нь эрүүдэн шүүгдэж байсан, түүнчлэн эрүүдэн шүүж авсан мэдүүлгийг шүүхэд нотлох баримт болгон ашиглаж буй тухай мэдүүлжээ. Эдгээр шүүгдэгчдэд үүнээс гадна давж заалдах эрхийг нь эдлүүлээгүй нь олон улсын эрх зүйг зөрчиж буй юм.

Эрх баригчдын зүгээс олон жил сүрдүүлж, дарангуйлсны эцэст Мохамедыг ийнхүү ялласан байна. 2011 оны 3-р сард Мохамед болон эрдэмтэн судлаачид, шүүгч, оюутан зэрэг нийт 132 хүн хамтран АНЭ-д ардчилсан шинэчлэл хийхийг уриалсан өргөдөл гарган гарын үсэг зуржээ. Засгийн газар уг өргөдлийн хариуд идэвхтнүүдийн эсрэг ширүүн дайралт хийн, олонхыг нь баривчилсан юм.

Өмгөөлөгч хүний хувиар Мохамед өөр хэний ч зориглохооргүй хүний эрхийн зөрчлийн талаарх хэргүүдийг авч өмгөөлдөг байв. Тэрээр Эмнести Интернэшнлийг олон жилийн турш дэмжсээр ирсэн ба хүний эрхийг хамгаалсныхаа төлөө хорих ял аваад байна.

Бид хамтын хүчээр доктор Мохамед аль-Рокены хэрэгт шударга ёсыг тогтоож чадна. АНЭ улсын эрх баригчдад захидал бичин, түүнийг яаралтай суллахыг шаардана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633688 дахь зочин боллоо.