Борей Кейла дахь албадан нүүлгэлт болон зургаан хүүхэд, 26 эмэгтэйг албадан саатуулсан тухай

Камбожийн Пхом Пех хотын Пре Спе Нийгмийн Хэв Журам Сахиулах Төвд баривчлан саатуулагдаад байсан зургаан хүүхэд, эмэгтэйчүүд 1-р сарын 18-нд оргон зугтааж амжсан байна. Тэд Брой Кейла дахь албадан нүүлгэн шилжүүлэлтийн эсрэг болон баривчлан саатуулагдсан найман оршин суугчийн төлөө тайван жагсаал хийж байгаад баривчлагдсан юм. Эсэргүүцлийн жагсаалыг үргэлжлүүлэн хийж буй бусад тэмцэгчид заналхийлэл, айлган сүрдүүлэлтэнд өртөөд байна.

Пан Имекс компаний төлөөлөгчид хүч хэрэглэн албадан нүүлгэхэд оролцож, Кандал тосгон дахь Туол Самбо дахь газар юмуу нүүлгэн шилжүүлж буй Пхом Пех хотын захад орших Сра По дахь байрлалыг хүлээн зөвшөөрвөл та нарыг суллана хэмээн заналхийлсэн байна.

Ихэнх айлууд нүүлгэн шилжүүлж буй газар руу нүүцгээсэн боловч тус газар нутаг нь шаардлагад нийцсэн орон байртай байх олон улсын стандартад үл нийцэж байна. Пхом Пехэд үлдсэн 125 гаруй айл өрхийн гэр орныг нураан сүйтгэсэн байна. Тэдний зарим нь албадан нүүлгэн шилжүүлэлтийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд орон гэргүй болцгоожээ. 2-р сарын 2-ны өдөр Борей Кейла болон Пхом Пехийн Боен Как нуур орчмын газар дахь албадан нүүлгэлтийн эсрэг жагсаал хийж байсан 150 гаруй эмэгтэйчүүдийг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Зургаан эмэгтэйг дахин баривчилж, өмнө нь Пре Спе Нийгмийн Хэв Журам Сахиулах Төвд баригдаж байсан Борей Кейлагийн дөрвөн эмэгтэйн хамт тэднийг шөнөжин цагдан хорисон байна.

Ази Номхон Далайн орнуудын Залуучуудын сүлжээний вэб сайтаар орж, захидал илгээнэ үү! http://www.apyouth.net/2012/02/4-cambodiaforcedevictions/

Эрхэм танаа

Борей Кейла дахь оршин суугчид албадан нүүлгэн шилжүүлэлтэнд өртөөд байгаа, мөн 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр албадан нүүлгэлтийн эсрэг тайван жагсаал хийж байх үед 26 эмэгтэй, зургаан хүүхдийг баривчлан саатуулсан явдалд сэтгэл тун их зовниж байгаагаа илэрхийлэн танд захидал бичиж байна.

Эрх баригчдаас Борей Кейла дахь оршин суугчдын асуудлыг шийдвэрлэх дараах арга хэмжээг даруй авахыг шаардаж байна.

• Албадан нүүлгэлтэнд өртсөн айлуудын эсрэг хүч хэрэглэн баривчлан саатуулсан аливаа заналхийлсэн үйлдлээ нэн даруй зогсоох,

• Пан Имекс компанийг Борей Кейлагаас албадан нүүлгэн шилжүүлэгдсэн бүх хүмүүст орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхийг баталгаажуулах,

• Албадан нүүлгэлтэнд өртсөн бүх хүмүүст хангалттай нөхөн олговор олгох, шаардлагад нийцсэн орон байртай байх олон улсын стандартад нийцсэн боломжийн сонголт бүхий орон сууцаар хангахыг баталгаажуулах,

• Борей Кейла дахь албадан нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаар бүрэн хэмжээний бие даасан мөрдөн шалгах ажиллагааг явуулан албадан нүүлгэлтийн шалтгаан болон хамгаалалтын албаны хүчийг илтээр хэтрүүлэн хэрэглэснийг шинжлэн судлах шаардлагатай байна.

Олон улсын гэрээ, конвенцийн дагуу, шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хүндэтгэх, хамгаалах, албадан нүүлгэлтээс урьдчилан сэргийлэх гэсэн төрийн хүлээсэн үүргээ биелүүлэхийг та бүхэнд сануулж байна.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

Хүндэтгэсэн

2012 оны 1-р сарын 3-нд гэр орноо сүйтгүүлсэн хүмүүс © LICADHO
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542179 дахь зочин боллоо.