ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИЙГ ХОРЬЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА.

Дайныг эсэргүүцэгч, хүний эрхийг хамгаалагч Халил Савда өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө хоригдох эрсдэлтэй. Тэрээр цэргийн алба хаахаас татгалзсаныхаа төлөө 2004 оноос хойш удаа дараалан баривчлагдсан бөгөөд нийт 17 сар хоригдож байна. 2008 онд цэргийн албанаас түүнийг цэрэгт тэнцэхгүй болохыг мэдэгдсэн юм. 

Тэрээр цэрэгт албадан татахыг ил тодоор шүүмжилдэг бөгөөд Savaş Karşıtları буюу Дайныг Эсэргүүцэгч цахим хуудсыг эзэмшдэг ажээ.  Түүнийг Туркийн Эрүүгийн Хуулийн 318 дугаар зүйлээр “олон нийтийг цэргийн албанаас хөндийрүүлэх” гэмт хэрэгт тооцогддог гурван ч тусдаа зүйл ангиар буруутгаад байна. Энэ хэрэгтэй холбоотой 2010 оны 11 дүгээр сарын Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд Шүүх хэлэлцэж байгаа бөгөөд тэрээр  дахин 100 хоног хоригдож болзошгүй. 

2007 онд цагдаагийн дөрвөн ажилтан Халил Савдаг зодож, аманд нь бохир хувцас чихэн, бүтэн 3 өдрийн турш сандал, оргүй өрөөнд нүцгэн, шалан дээр унтуулж байсан тухай мэдээ Эмнести Интернэшнлд бий. Гэвч үүнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаагүй байна. Иймэрхүү хэргүүдийг хэзээ ч мөрдөн шалгадаггүй  аж. 

Турк улс нь дайныг эсэргүүцэгчдийн эрхийг үл хүлээн зөвшөөрдөг Европын Зөвлөлийн гишүүн хоёр орны нэг юм. (нөгөө нь Азербайджан). Турк улсад 20-41 насны бүх эр цэргийн алба заавал хаах ёстой. Өөр ямарваа иргэний боломжит хувилбар гэж үгүй бөгөөд дайныг эсэргүүцэгчдийг ялласаар байна. 

Та бүхэн Туркийн Ерөнхий Сайдад хандан Халил Савда нь цаашид баривчлагдах, айлган сүрдүүлэгт өртөх айдасгүйгээр дайныг эсэргүүцсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг нь баталгаажуулахыг уриалж захидал бичнэ үү.  

Эрх баригчдад хандан дайныг эсэргүүцэгчдийг яллахаа яаралтай зогсоон, Европын болон олон улсын хэм хэмжээний өөр хувилбарыг боловсруулахыг уриална уу. 

Хаяг:  
Mr Recep Tayyip Erdoğan
Office of the Prime Minister
Başbakanlık

06573 Ankara
Turkey
Fax: +90 312 422 18 99
Salutation: Dear Prime Minister

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542179 дахь зочин боллоо.