Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд хандаж цаазаар авах ялыг устгах зорилго бүхий хуулийн төслийг дэмжихийг уриалж захидал илгээцгээе

2010 оны 1 дүгээр сарын 14-нд Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 62/149, 63/168, 65/206 тоот тогтоолд нийцүүлсэнийг би хөхиүлэн дэмжиж байна. Ингэснээрээ Монгол улс нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд заасан амьд явах эрхийн хамгаалалтыг баталгаажуулсан, цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагад нийцсэн чухал алхамыг хийсэн.

Өнөөдөр Монгол улсад шүүхийн нэрийн өмнөөс төр иргэнийхээ ам насыг авч байгааг бүрэн халах цаг нь ирээд байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүний тань хувьд би танаас өөрийн улсад цаазаар авах ялыг устгах зорилго бүхий хуулийн төслийг дэмжих, Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын Хоёрдугаар Нэмэлт Протоколыг батлах бүх л шаардлагатай алхмыг авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Энэ алхамыг хийснээрээ Монгол улс нь Ази Номхон Далайн бүс нутагтаа цаазаар авах ялыг төгсгөл болгоход тэргүүлэх болно.

Хүндэтгэсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл танаа

Эрхэм Ноёнтон,

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 650765 дахь зочин боллоо.