Олон мянган хүн нүүлгэн шилжүүлэлтэнд өртөх аюул нүүрлээд байна

2013 оны 12-р сард нэг зуу орчим айл албадан нүүлгэлтэнд өртсөн бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагаа нь одоог хүртэл Канаан сууринд үргэлжилсээр байна. Түүнчлэн мянга гаруй хүн орон гэргүй болох аюултай нөхцөлд байна. 2013 оны 12-р сарын 07-10-ны хооронд Канаан суурингийн Порт-ау-Принс болон Мозаяики тосгоноос 200 гаруй айлыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн орон нутгийн албан хаагч ёс 1-р сарын 30-ны өдөр олон тооны цагдаа, бороохойгоор зэвсэглэсэн хүмүүсийн хамтаар зэргэлдээх Грэсь де Диү тосгоны 100 айлыг хүч хэрэглэн албадан нүүлгэхийн завдсан аж. Оршин суугчдын ярьж байгаагаар цагдаа нар агаарт хий буудаж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн. Үүнээс үүдэн гурван хүн гэмтэж бэртсэний дотор 4 настай хүүхэд, 84 настай хөгшин хүртэл шархадсан гэж мэдэгдсэн. Мөн сургуульд түр ашиглаж байсан барилга нурж, 1000 орчим иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангаж байсан усны нөөцлүүр ч мөн адил сүйрсэн байна.

2014 оны 2-р сарын 3-ны өдрийн 5 цагийн үед цагдаа нар уг тосгонд буцаж ирж, сануулга өгч агаарт хэд хэдэн удаа буудсан байна. Энэхүү албадан нүүлгэлтийг зогсоохын тулд оршин суугчид орон нутаг болон Карибын тэнгисийн хооронд явдаг хурдны замыг хааж жагсаал хийж байх үед цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэж, зарим энгийн иргэдийг хүч хэтэрүүлэн зодсоноос болж 2 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.

Мозяаки тосгоны оршин суугчдад албадан нүүлгэлтийн талаар урьдчилсан мэдэгдэл, хүргээгүй бөгөөд тэдэнд шийдвэрийг өөрчлөх ямар ч боломж байгаагүй юм. Шүүхэд анхандаа 10 айл албадан нүүлгэлтэд өртсөн мэдүүлэг өгч байсан бол одоогинй байдлаар 300 орчим айл албадан нүүлгэлтэд өртсөн тухай мэдүүлгээ өгөөд байна. Уг тосгонд 1000 гаруй айл оршин суудаг ба тэд ч мөн албадан нүүлгэлтэд өртөх эрсдэлтэй байна.

Канаан суурингийн Порт-ау- Принц тосгоны хойд захаар цэвэр усны нөөц болон ямар ч ариун цэврийн шаардлага хангаагүй энэ газарт хөөгдөн ирэх хүмүүсийн тоо улам өссөөр байна.

Та бүхэн маш яаралтай Гайти улсын эрх баригчдаас Франц болон өөрийн эх хэлээр:
- Канаан суургингийн оршин суугчдын шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах үүднээс оршин суугчидтай хуулийн дагуу зөвшилцөх, урьдчилан мэдэгдэл хүргүүлэлгүйгээр албадан нүүлгэлт хийхгүй байх,
- Дээрх хууль бус албадан нүүлгэлтэнд оролцож байгаа зэвсэглэсэн бүлэг, төрийн эрх бүхий албан тушаалтнуудад шударга мөрдөн шалгалт явуулах,
- Каанан суурингийн одоог хүртэл майханд толгой хорогдсоор буй суугчдыг орон байраар хангахыг шаардаарай.

ЗАХИДЛАА 3 ДУГААР САРЫН 18-НААС ӨМНӨ ДООР ДУРДСАН ХАЯГААР ИЛГЭЭГЭЭРЭЙ:

Хууль зүй, дотоод хэргийн сайд
(Ministre de la Justice et de la Securité Publique)
Jean Renel Sanon
18 avenue Charles Summer
Port-au-Prince, Haiti
Email: secretariat.mjsp@yahoo.com, jrsanon@mjsp.gouv.ht
Salutation: Monsieur le Ministre / Dear Minister

Гайтын Цагдаагийн газрын дарга (Directeur Général de la PNH)
Godson Orélus
Police Nationale d’Haiti
Port-au-Prince, Haiti
Email: godore68@hotmail.com
Salutation: Monsieur le directeur / Dear Director

Хуулбарыг:
Хүний эрх болон ядуурлыг бууруулах яамны сайд
Roseanne Auguste
33, Boulevard Harry Truman
Port-au-Prince, Haiti
Email: rosanne.auguste@primature.ht

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Зургийн эх сурвалж: http://www.amnestyusa.org/research/reports/nowhere-to-go-forced-evictions-in-haiti-s-displacement-camps
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562182 дахь зочин боллоо.