Эмэгтэй оюутан Сирид баривчлагдан, цагдан хоригдлоо

2012 оны 7 сарын 28- ны өдөр Сири улсад 19 настай эмэгтэй оюутан Зилал Ибрахим Ал-Салхани гэртээ байх үед нь цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр баривчлагдсан өдрөө нагац эгчтэйгээ утсаар ярьснаас хойш дахиж холбоо бариагүй бөгөөд одоо түүнд эрүүдэн шүүлт тулгаж, зүй бусаар харьцаж болзошгүй байдалд байна.

Гэрчийн мэдүүлснээр7 сарын 28-ны өдөр Алеппо хотод түүний гэрийн ойролцоо аюулгүйн албаныхан болон зэвсэгт босогчдын хооронд болсон мөргөлдөөний дараахан Зилал Ибрахам Ал-Салханиийг гэртээ байх үед нь баривчилжээ. Тэрээр баривчлагдсан өдрөө нагац эгч Ибрахам Ал-Салханитайгаа утсаар ярьж Алеппогийн ойролцоо байдаг Ашхафияа дахь хорих газарт байгаагаа мэдэгдэж, удахгүй суллагдах байх гэж хэлжээ.

8 сарын 1-ний өдөр нагац эгч нь Ибрахам Ал-Салханиг Агаарын хүчний тагнуулын Алеппо дахь тасаг руу явсан гэдэг албан бус мэдээ авсаныхаа дараагаар тус тагнуулын газарт очиж түүнийг асуусан боловч албаны хүн түүнд Зилал Ибрахим Ал-Салханийг март хэмээн хэлжээ.

8 сарын 6, 15- ны өдрүүдэд Алеппо дахь хорих газраас Ибрахам Ал-Салханид хувцас, хоол хүнсний зүйл авчирч өгөхийг нагац эгчид нь байгааг албаныхан мэдэгдсэн байна. Тэрээр хоёр ч удаа хувцас болон хүнсийг зүйлсийг хорих газар хүргэж өгсөн боловч Ибрахам Ал-Салханиг огт олж хараагүй байна. Гэр бүлийнхэн нь 8 сарын 15- ны өдрөөс хойш Ибрахам Ал-Салханины хаана байгаа, түүний хувь заяаны талаар албаныханаас юу ч олж сонсоогүй бөгөөд ямар шалтгаанаар баривчлагдсан талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Олон улсын хууль эрх зүйн дагуу : баривчлагдсан хүнийг гэр бүлийнхэнд нь даруй мэдэх ёстой бөгөөд баривчлагдсан хүн нь хоригдож буй хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхтэй байдаг.

Та бүхэн:
2012 оны 7 сарын 28- ны өдрөөс хойш сураггүй алга болсон Ибрахам Ал-Салханид санаа зовож буйгаа илэрхийлэхээс гадна түүнийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгчөө сонгох, түүнд шаардлагатай эмнэлэгийн тусламж үзүүлэх, түүнийг ямар нэгэн гэм буруутайг нь олон улсын эрх зүйн дагуу тогтоох хүртэл нэн даруй суллахыг Сирийн эрх баригчдаас уриалж буй үйл ажиллагаанд нэгдэж өөрийн мэдээллийг оруулаад илгээнэ үү.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562183 дахь зочин боллоо.