РОК ХАМТЛАГИЙН ЭМЭГТЭЙ ДУУЧДАД 2 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Сүмд эсэргүүцэл илэрхийлсэн утгатай дуу дуулсан “Pussy Riot” хамтлагийн эмэгтэй гурван гишүүнд 8 дугаар сарын 17-нд Москва хотын шүүх 2 жил хорих ял оноосон байна.

Надежда Толоконникова, Мария Алёхина нарыг 3-р сарын 4-нд, Екатерина Самуцевичийг 3-р сарын 15-нд баривчилсан бөгөөд тэднийг Москвагийн Аврагч Христ сүмд 2-р сарын 21-ний өдөр эсэргүүцлийн сэдэвтэй дуу дуулсан хэмээн сэжиглэж ОХУ-ын эрүүгийн хуулийн 213 дугаар зүйл буюу танхайрлын хэргээр сэжиглэн шалгаж байгаад баривчлан хорьсон юм. Гурван бүсгүй харин тэдэнд тулгаж буй хэргийг үгүйсгэж өөрсдийгөө энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан.

“Pussy Riot” хамтлагийнхан “Ариун Мэри, биднийг Путинаас авраач” хэмээх дууг нүүрээ халхлан дуулсан бөгөөд уг дуунд Ариун Мэрийг эмэгтэйчүүдийг хамгаалж Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Владимир Путинийг шийтгэж өгөхийг гуйдаг байна. Мөн түүнчлэн Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Владимир Путинийг Оросын Ортодокс сүм хийдийнхэн дэмжиж буйг дуундаа шүүмжилсэн байна. Энэхүү тоглолт нь Путин болон шударга бус сонгуулийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн нэгэн хэсэг байсан юм.

Та бүхэн бүхэн ОХУ-н эрх баригчдад хандан дуучдыг ямар нэгэн нөхцөлгүйгээр нэн даруй суллахыг уриалж буй үйл ажиллагаанд нэгдэж өөрийн мэдээллийг оруулаад илгээнэ үү.

© NATALIA KOLESNIKOVA/AFP/GettyImages
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562183 дахь зочин боллоо.