Шахрул Изани Супараман

Шүүхээр хэргээ шийдүүлэх хүртэл зургаан жилийг цагдан хорих байранд хоригдсоны эцэст Шахрул Изанид 2009 оны 12 сарын 28-нд Шах Аламын Дээд Шүүхээс мансууруулах бодис тээвэрлэсэн гэмт хэрэгт ялллагдаж цаазаар авах ял оноогоод байгаа юм. Давж заалдах шатны шүүх нь өргөдлийг хүлээн авсан 2011 оны 10 дугаар сарын 12-ний өдөртөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Холбооны шүүх ч мөн адил хүлээн аваагүй байна. 2014 онд Шахрул Изани Селангор мужийн Өршөөлийн зөвлөлд өршөөл үзүүлэхийг хүсээд байна. Тэрээр давж заалдах бүх шатыг дамжсан болохоор хэзээ мөдгүй цаазлагдах болоод байна.

Малайзи улс цаазаар авах ял оноож буй нь олон улсын хууль, хэм хэмжээг зөрчиж байна. Олон улсын хуулинд зааснаар мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэг нь цаазаар авах ял оноохуйц “онц ноцтой гэмт хэрэг”-ийн зэрэгт үл хүрнэ. Мөн Малайзын Аюултай мансууруулах бодисын тухай тогтоолоор мансууруулах бодис тээвэрлэсэн болон хууль бус бодисыг тээвэрлэхэд тусалсан хэн боловч заавал цаазаар авах ялаар шийтгэгдэж байна. Цаазаар авах ялыг зайлшгүйгээр оноож байгаа нь онц ноцтой гэмт хэрэг байсан ч олон улсын хуулинд үл нийцэх бөгөөд шүүгчид тухайн өмгөөлүүлэгчийн нөхцөл байдал, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Түүнчлэн тухайлсан бодисуудаас их бага хэмжээгээр биедээ авч явсан нь илэрсэн, гэр болон унаанаас нь эдгээр бодис олдсон бол шууд мансууруулах бодис тээвэрлэсэнд тооцогдож байгаа нь сэтгэл түгшээж байна.

Захидал

Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан, би 19 настайдаа буюу 2003 онд биедээ 622 гр олсны ургамал авч явсны улмаас цаазаар авах ял оноогдоод байгаа Шахрул Изани бин Супараманы ялыг хөнгөлөхийг танаас хүсэн энэхүү захидлыг бичиж байна.

Мөн Малайзийн засгийн газрыг цаазаар авах ялыг зайлшгүйгээр оноохыг зогсоож, мансуурууллах бодистой холбоотой хэрэгт цаазаар авах ял оноохыг болиулахаас эхлэн тус ялыг бүрэн халах эхний алхам хийхийг шаардаж байна.

Хэдийгээр 2012 оны 7 дугаар сард Малайзийн засгийн газар мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэгт цаазаар авах ялыг зайлшгүй оноож байгааг хянаж үзэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан нь сайшаалтай ч одоог хүртэл цаазаар авах ялын тухай олон улсын хууль, хэм хэмжээтэй нийцүүлэн улсынхаа хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахгүй байгаад сэтгэл зониж буйгаа илэрхийлье.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631240 дахь зочин боллоо.