Бэлгийн хүчирхийллийн хохирогч арван настай охиныг “нэр төрийн төлөөх” аллагаас хамгаалья.

2014 оны 5 дугаар сард 10 настай Бришна охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Халдлагын дараа ойр дотныхон нь түүнийг тайвшруулах биш харин ч амь насанд нь заналхийлсэн байна.

Бришнад тусалж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчийн мэдээлснээр охины ойрын хамаатан садны эрэгтэйчүүд нь “охины амийг хороож, голд хаях”-ыг хүсч байгаа гэж хэлжээ.

Афганистанд гэр бүлийн нэр төрөө хамгаалахын тулд охид эмэгтэйчүүдийг хохироосоор байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охид эмэгтэйчүүдийг заншлаа гутааж, гэр бүлийн нэр төрөө ичгэвтэр байдалд оруулсан гэж үздэг. Гэр бүлийн нэр төрөө дахин авч үлдэхийн тулд “нэр төртэй” үхэх аюул тэдэнд тулгардаг байна.

Афганистаны эрүүгийн хуулинд “нэр төрийн төлөө” гэсэн үндэслэлээр санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт бага ял оногдуулдаг.

Афганистаны эрх баригчдаас Бришна болон түүнийг хамгаалахаар тэмцэж байгаа хүмүүст хамгаалал үзүүлэхийг шаардья!

Бришнаг хүчиндсэн нутгийн шашны удирдагчийг баривчилж, насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн хэргээр буруутган Кабул дахь шоронд хорьжээ.

Аюул заналхийлэлд өртөх, бүр амь насыг нь ч хороож магадгүй байхад нутгийн цагдаа нар Бришнаг 7 дугаар сард гэрт нь буцаасан ба түүнийг хамгаалж байсан Доктор Хассина Сарварид ч бас үхлийн аюул заналхийлсээр байна.

Бришна болон түүнтэй адил хохирсон охид, эмэгтэйчүүдийг хамгаалахын төлөө тэмцэцгээе!

Эрх баригчдаас бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг ялгаварлан гадуурхахыг зогсоож, хор хөнөөлтэй хуулиудаа хүчингүй болгохыг шаардья!

Охид эмэгтэйчүүдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалах нь засгийн газрын сонголт биш, үүрэг хариуцлага юм.

Бришнаг хүчиндсэн нутгийн шашны удирдагчийг баривчилж, Кабул дахь шорон руу шилжүүлсэн. Бришнаг эмнэлэгт эмчлүүлж байхад нь гэр бүл болон нутгийн иргэд амь насанд нь заналхийлсэн байна. Бришна хорогдох байранд 2 сар байсан ч цагдаа нар 7 дугаар сард түүнийг гэрт нь буцаажээ.

Бришнаг хамгааллаа гэж Доктор Сарвариг хүртэл охины гэр бүл, шашны тэргүүн, орон нутгийн нэр нөлөө бүхий иргэдийн зүгээс заналхийлж, сүрдүүлсэн байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670001 дахь зочин боллоо.