8000 орчим цагаач, дүрвэгчид амь насаа алдах эрсдэлд ороод байна

Зүүн Өмнөд Азийн засгийн газрууд усан онгоц дээр орхигдсон олон мянган хүний амь насыг аврах ажиллагааг яаравчлах ёстой хэмээн Эмнести Интернэшнл хэллээ.

Тайланд, Малайз, Индонезийн эрх баригчид олон улсын хүний эрхийн хуулийг үл хэрэгсэж, хүлээн авахаас татгалзсан тул 8000 орчим дүрвэгч, цагаачид Тайланд, Малайз, Индонезийн эрэг орчмын далайд усан онгоцтой хөвж, үхэх аюул нүүрлээд байна. Энэ долоо хоногт тэдний 2000 гаруй нь Индонез, Малайзад ирсэн ба тэдний заримыг нь хорьжээ. Хоол хүнс, усгүйгээр олон хоног, магадгүй хоёр сар гаруй хугацаанд далайд хөвсөөр байгаа тэдэнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Тэднийг аврахаас татгалзан буцаан түлхэж байгаа нь цаазаар авах ял оногдуулсантай ижил юм. Хэвлэлийн мэдээгээр наад зах нь 10 хүн нас бараад байгаа аж.   

Энэ долоо хоногийн эхээр Малайзын эрх баригчид цаашид нэмж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд усан онгоцтой цагаачид, дүрвэгчдийг хүчээр буцаах зэргээр цээрлүүлэх арга хэмжээг авна хэмээн хэлжээ. 5-р сарын 12-нд Индонезийн эрх баригчид 400 орчим хүнтэй усан онгоцыг хүнс, усаар хангаж, Малайз руу явах чиглэлийг нь өгч буцаажээ. Тайландын эрх баригчид мөн энэ долоо хоногийн эхээр усан онгоцнуудыг газардахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэдгээр олон мянган цагаачид, дүрвэгчид нь Мьянмар, Бангладеш дахь ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс зугтагсад ба мөн хүний наймааны хохирогчид юм. Тэв тэсвэрлэшгүй хүнд нөхцөл байдлаас зугтахын тулд амь насаа эрсдэлд оруулан байж далайгаар дамжин орогнол хайж байна.  

Тэдний хууль эрх зүйн статус, хаанаас, ямар арга замаар ирсэнээс нь үл харгалзан эрхийг нь хамгаалах ёстой. Аврал хайж буй тэдгээр хүмүүсийг ямар арга замаар дамжин ирснээс нь шалтгаалан хорьж, яллах ёсгүй.

Эмнести Интернэшнл тус бүс нутгийн улс орнуудыг далайд үлдсэн хүмүүсийг хайж, аврах ажиллагааг яаравчлан, эрхийг нь хамгаалахыг шаардаж байна. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 669161 дахь зочин боллоо.