Эрүү шүүлтээс амьд үлдсэн Махер Арараас уучлал хүсэхийг АНУ-аас шаардана уу

Канад улсын иргэн, 2 хүүхдийн эцэг Махер Арар 2002 онд Тунист байдаг эхнэрийнхээ гэр бүлд зочлоод буцаж явах замдаа Нью-Йоркийн нисэх буудалд баривчлагдан 12 хоног хоригджээ. Дараа нь түүнийг нууцаар Йорданаар дамжуулан Сири улсад авчран нэг жил хорьсон ба тэнд байхдаа эрүүдэн шүүгджээ.  

Түүнийг шүүх ажиллагаа явуулалгүйгээр суллаж, Канад руу буцахыг зөвшөөрсөн байна. Тэрээр Сири улсад байхдаа эрүүдэн шүүгдсэн хэмээн Канад улсын шүүхийн шинжилгээнд  дурдсан ба “Махер Арар алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэх ямар ч мэдээлэл” олдоогүй байна. Канадын засгийн газраас түүний хэрэгт Канад улсын албаны хүмүүс оролцсоныг тогтоож, түүнд нөхөн төлбөр олгож, албан ёсоор уучлал хүсчээ.

Харин АНУ үүний эсрэг байгаа бөгөөд Конгрессын хэдхэн гишүүн л Махер Арараас хувиараа уучлал хүсэх санаачилга гаргажээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгресс бүхэлдээ уучлал хүсэх, засаж залруулах арга хэмжээ аваагүй байна.

Канадын албаны хүмүүс АНУ-ын засаг захиргаа Махер Арарын нэрийг Нэгдсэн улсын ажиглалтын жагсаалтаас хасуулах хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг татгалзсан ба энэ нь түүнд АНУ руу аялах, Нэгдсэн улсын нутаг дээгүүр нисэх боломжгүй болгож байгаагийн зэрэгцээ АНУ-ын ажиглалтын жагсаалтыг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын тухайд тодорхой бус байдалтай тулгарч байна. Махер Арар нэрээ уг жагсаалтаас хасуулах нь түүний нэр төрийг сэргээх нэг чухал хэсэг хэмээн үзэж байгаа юм.

Эрүүдэн шүүх нь ёс суртахуунгүй, хууль бус бөгөөд гэмт хэрэг юм. Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресст хандан Махер Арараас уучлал хүсэх, эрүүдэн шүүх явдлыг бүрмөсөн төгсгөл болгоход туслахыг уриалсан өргөх бичигт http://www.amnesty.org/en/appeals-for-action/apologise-to-maher-arar линкээр орж гарын үсгээ зуран нэгдэнэ үү.

Эрхэм Ерөнхийлөгчөө,

АНУ-ын албаны хүмүүсийн эрүү шүүлтэнд өртөн шаналж буй Махер Арараас уучлал хүсэхийг би танаас шаардаж байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх ба бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон хүний эрхийн бусад гэрээний дагуу Нэгдсэн улсын засгийн газар эрүүдэн шүүхээс хохирсон хүмүүсийн цагаатгагдах, нөхөн сэргээгдэх эрхийг нь хангах үүрэг хүлээдэг.

Би танаас Нэгдсэн улсын засаг захиргаа Махер Арарыг бүрэн дүүрэн цагаатгах, нөхөн сэргээгдэх эрхийг нь хангаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнээ баталгаажуулахыг шаардаж байна.

[АНУ-ын засгийн газарт хүргүүлэх захидлыг англи хэлээр бүрэн эхээр нь уншихыг хүсвэл дараах хаягаар орно уу.]

АНУ-ын засгийн газарт хүргүүлэх захидал

Зургийн тайлбар: Эрүү шүүлтээс амьд үлдсэн Махер Арар, Канад улс 2007 оны 4-р сарын 18.
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 581280 дахь зочин боллоо.