Эсэргүүцэгчид хоригдоод жил гаруй хугацаа өнгөрч байна

Владимир Акименков, Артём Савельев, Михаил Косенко нар 2012 оны 5-р сарын 6-нд Москвагийн Болотная талбайд болсон жагсаалын үеэр баривчлагдсан ч удалгүй суллагджээ. Гэвч сарын дараа дахин баривчлагдан, өнөөг хүртэл хоригдож байгаа гурван залуусын эрүүл мэнд дорджээ. Владимир Акименковын хараа муудаж, Михаил Косенко шаардлагатай эм бэлдмэл авч чадахгүйд хүрч, Артём Савельевын хэл ярианы бэрхшээл улам муудсаар байна.
Тэдэнд “олон нийтийг хамарсан үймээн”-д оролцсон хэрэг тулгажээ. Түүнчлэн Артём Савельев, Михаил Косенко нарыг мөн цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн хэрэгт давхар буруутгаж байгаа юм.
Залуус бүгд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн тулгаж буй хэргийг үндэсгүй хэмээн хатуу няцааж байна. Видео бичлэг ч үүнийг нотолж байгаа аж. Владимир Акименков, Артём Савельев нарын эсрэг өгсөн цагдаагийн мэдүүлгүүд нилээд их өөрчлөгджээ. Михаил Косенкод зодуулсан гэх цагдаа түүнийг таниагүйн дээр өмнө нь огт харж байгаагүй гэдгээ хэлжээ.

Владимир Георгиевич Акименков, Артём Викторович Савельев, Михаил Александрович Косенко нарын төлөө эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү.

Гэгээлэг, сайхан үгтэй захиа, ил захидлыг гурван залуу тус бүрд хаяглан илгээгээрэй. Захидлаа хаяглахдаа тэдний бүтэн нэрийг бичин, дараахь хаягаар илгээнэ үү.
Pre-trial detention facility
SIZO-2 “Butyrka”
ul. Novoslobodskaya, 45
Moscow
127055
Russian Federation

ОХУ-ын Ерөнхий Прокурорт захидал илгээнэ үү.

Владимир Георгиевич Акименков, Артём Викторович Савельев, Михаил Александрович Косенко нарын хэргийг нэн даруй, шударга шүүхээр шийдвэрлэхийг түүнээс шаардана уу. Мөн шүүх ажиллагааны явцад батлан даалтаар суллахыг уриална уу.
Хаяг:
Yurii Yakovlevich Chaika
Prosecutor General of the Russian Federation
Prosecutor General’s Office
ul. B. Dmitrovka, d.15a
125993 Moscow GSP- 3
Russian Federation

Захидлаа:
"Ерөнхий Прокурор танаа"
гэж эхлээрэй.

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670754 дахь зочин боллоо.