Олон зуун айлын гэр орныг нураажээ.

2013 оны 2-р сарын 23-нд Лагос мужийн Зүүн Бадиад Засгийн газраас орон гэрийг нь нураасны улмаас 2,237 хүн хүндхэн байдалд оржээ. Тэдэнд нөхөн төлбөр, байрлах сууц гаргаж өгөөгүй тул ихэнх нь түр оромжинд амьдарч байна.
Лагос мужийн захиргаа цагдаа нарын тусламжтайгаар эдгээр гэр бүлийг хүчээр нүүлгэн шилжүүлжээ. Цагдаа нар “аминдаа хайртай бол гэрээсээ гарцгаа” хэмээж байсан тул оршин суугчид эд хогшлоо ч авч чадалгүй гэр орныг нь нурааж байгааг харж зогсчээ.
Нэг сарын дараа цагдаа нар дахин ирж орон гэргүй болсон тэднийг хоноглож байсан газраас нь хөөсөн байна. Тэр үеэр усны нөөцлүүр барьж байсан 5 хүнийг баривчлан авч явсан ч дараа нь сулласан юм.
Зүүн Бадиа бол сүүлийн жилүүдэд албадан нүүлгэлтэнд өртөөд буй Нигери дэх олон газрын зөвхөн нэг нь л юм. Олон хүн өдөр бүр орон гэрээ нураалгах аюул занал дунд амьдарч байна.

Захидал бичин тэдэнд тусална уу.

Зүүн Бадиа нутгийнханд эв санааны нэгдлээ илэрхийлж, дараахь үгс орсон захиа, фото зураг, ил захидал илгээцгээе:
1. БИД ЗҮҮН БАДИА НУТГИЙНХНЫГ ДЭМЖИЖ БАЙНА
2. ОРОН БАЙРТАЙ БАЙХ НЬ ХҮНИЙ ЭРХ
3. ХҮЧЭЭР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗОГСОО

Хаяг:
Badia East Technical Committee
c/o Social and Economic Rights Action Center (SERAC)
Plot 758
Chief Thomas Adeboye Drive
Omole Phase 2, Isheri
Lagos State
Nigeria

Лагос мужийн захирагчид захидал бичнэ үү.
Хүчээр нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зогсоож, 2013 оны 2-р сард орон гэргүй болсон оршин суугчдыг нөхөн төлбөр, орон сууцаар хангахыг шаардана уу.
Хаяг:
Mr Babatunde Raji Fashola SAN
Governor of Lagos State
Governor’s Office
State Government Secretariat
Alausa, Ikeja
Lagos State
Nigeria

Захидлаа
"Your Excellency"
гэж эхлээрэй.

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633688 дахь зочин боллоо.