Туслахаар оролдсоныхоо төлөө хоригджээ

Нийгэмлэгийн тэргүүн, эмч, доктор Тан Аун шударга бусаар шүүгдэн 17 жилийн ял сонсчээ.

Тэрээр 2012 оны 6 дугаар сард Мьянмарын баруун хэсэгт орших Маундау хотод буддист Рахин, исламын шашинт Рохинжа иргэдийн хооронд болсон үймээний дараа баривчлагдсан байна. Доктор Тан Аун үймээн самууны үеэр цугларагсдыг намжаахыг оролдож байсан ч түүнийг үймээнийг дэвэргэсэн болон өөр бусад эрүүгийн хэрэгт буруутгажээ.

Үймээнд оролцоогүйг нь хэд хэдэн гэрч баталж байгаа ч эрх баригчид тус хэрэгт буруутгах хэн нэгнийг хайж байсан ба доктор Тан Аун исламын нийгэмлэгийн тэргүүн байсан нь түүнийг буруутгах шалтгаан болсон. Эмнести Интернэшнл түүнийг үзэл санааны хоригдол гэж үзэж байна.

Доктор Тан Аун өнчин тархины хавдартай бөгөөд хоригдож байхдаа шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тусламж авч чадахгүй байж болзошгүй байгаад зовниж байна.

Доктор Тан Ауны төлөө нэгдэцгээе.

Доктор Тан Ауныг дэмжсэн уриа бүхий видео бичлэг, зургийг гэр бүлд нь зориулан түүний “tumblr” хуудсанд байрлуулаарай. Мөн эв санааны нэгдлээ илэрхийлж буй арга хэмжээнийхээ талаар товч тайлбар нэмнэ үү.

Ерөнхийлөгч Тейн Сейнд хандан

Доктор Тан Ауныг ямар нэг нөхцөлгүйгээр, нэн даруй суллахыг шаардан захидал бичнэ үү.

Хаяг:
President’s Office
Nay Pyi Taw
Myanmar

Дараах сайтаар зочилж, цахим шуудан илгээнэ үү:
www.president-office.gov.mm/contact

Захидлаа
"Your Excellency"
гэж эхлээрэй.

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670002 дахь зочин боллоо.