Орон байртай байх эрхийнхээ төлөө тэмцэгчид хоригджээ

Ёрм Бофа нь Камбожийн Пеном Пенх нутгийнхаа иргэдийн эрхийн төлөө тэмцэгч идэвхтэн бөгөөд үзэл санааны хоригдол юм. Засгийн газраас 2007 оноос Боен Как нуурын газар нутгийг нэгэн компанид түрээслүүлэх болсноор тус нутгийн оршин суугчдыг хүчээр нүүлгэн шилжүүлэх болсон ажээ. Уг компани нуурыг элсээр дүүргэж, орон байрыг нь сүйтгэн, усанд автуулжээ.
Ёрм Бофаг хоёр эрэгтэйн амь насанд халдахаар төлөвлөсөн хэмээн буруутгаж 2012 оны 9-р сарын 4-нөөс эхлэн хорьсон байна. Тус хэрэгт Ёрм Бофаг холбоотой гэсэн нотлох баримт байхгүй атал шүүх ажиллагаа шударга бус явагджээ. Боен Как нуурын иргэдийн өмнөөс орон байртай байх эрхийн төлөө тайван замаар тэмцсэн нь түүний хоригдох болсон бодит шалтгаан хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна. Тэрээр 10 настай хүү нь эрүүл мэндийн байдал нь сайнгүй байгаа эцгийнхээ хамт үлдсэн байна.

Ёрм Бофагийн төлөө нэгдэцгээе

Ёрм Бофа болон Боенг Как нуурын иргэдийг дэмжих Камбожийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг нь Лянхуа цэцэг юм. Та өөрийн дуртай цэцгээ сонгон “Ёрм Бофаг сулла” хэмээх уриа барин зургаа авхуулаарай. Захидлаа Англи болон кхмер хэлээр бичиж болно.

Зургаа дараах цахим шуудангаар илгээнэ үү: bee24light@photos.flickr.com

Хууль зүйн сайдад нь захидал бичээрэй.
Сайдаас Ёрм Бофаг нэн даруй, ямар нэг нөхцөлгүйгээр суллахыг шаардана уу.

Хаяг:
Minister of Justice
Ministry of Justice
No 240 Sothearos Blvd
Phnom Penh
Cambodia

Факс: +855 23 364119
Цахим шуудан: moj@cambodia.gov.kh

Захидлаа
"Your Excellency"
гэж эхлээрэй:

Release Yorm Bopha

Your Excellency,
We are deeply concerned for Yorm Bopha, a housing rights activist and mother, who was imprisoned from September 2012 to November 2013 on fabricated charges as a result of her peaceful activism.
We urge the Minister to:
• Ensure all charges against prisoner of conscience Yorm Bopha are dropped and her release is unconditional.
• Publicly condemn and order an end to harassment and violence against human rights defenders, including unwarranted legal action and imprisonment.

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632110 дахь зочин боллоо.