Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдов

Бахрейн улсад төрийг шүүмжлэх нь эрсдэл дагуулдаг. 2011 оноос хойш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй байсныхаа улмаас 13 хүн төмөр торны цаана хоригдоод байна. Улс төр, шашны хүрээнд тэд ардчилалд уриалж, авилга, хаант засгийг эсэргүүцэн эрх баригчдын эсрэг тэмцэхдээ тэд хүч хэрэглэж, хүчирхийллийг өөгшүүлээгүй юм.
Эдгээр залуусын ихэнхийг олныг хамарсан засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа гэрийг нь нэгжих үеэр баривчилжээ. Зарим нь эрүү шүүлтэнд өртсөн тухай, Ва’ад шашны намын удирдагч Ибрахим Шариф саатуулах газарт зодуулж, өшиглүүлж байснаа хэлжээ. Цэргийн прокурорт энэ тухайгаа ярихад түүнийг дахин зодож, заналхийлсэн аж.
Цэргийн шүүх шударга бусаар шүүн, сөрөг хүчний 13 идэвхтэнд 5 жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оногдуулжээ. 2013 оны 1-р сард давж заалдах шатны шүүх ялыг нь хэвээр үлдээсэн байна. Тэд ийнхүү бүгд үзэл санаагаа илэрхийлснийхээ төлөө хоригдоод байна.

Захидал бичиж, тэдэнд тусалцгаая
Хоригдож буй сөрөг хүчний 13 идэвхтэн, тэдний гэр бүлд эв санааны нэгдлээ илэрхийлсэн захидал, ил захидал илгээгээрэй.

Захидлаа дараахь хаягаар илгээнэ үү:
Bahrain Team
Amnesty International
1 Easton Street
London WC1X 0DW
United Kingdom

Бахрейны эзэн хаанд захидал бичнэ үү.
Хоригдож буй сөрөг хүчний 13 идэвхтнийг нэн даруй, ямарваа нөхцөлгүйгээр суллахыг уриална уу. Идэвхтнүүдтэй зүй бус харьцан, эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцохыг шаардана уу.
Хаяг:
Shaikh Hamad bin ‘Issa Al Khalifa
Office of His Majesty the King
P.O. Box 555
Rifa’a Palace
Manama
Bahrain

Факс: +973 1766 4587
Цахим шуудан: geneva.mission@mofa.gov.bh

Захидлаа
"Your Majesty"
гэж эхлээрэй

Хэрэв та онлайнаар оролцох хүсэлтэй байвал өөрийн мэдээллийг оруулаад "Илгээх" товчийг дараарай. Таны оруулсан мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зүйлд ашиглахгүй болно. Дэлхий даяарх уриалгад нэгдсэнд баярлалаа.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 704274 дахь зочин боллоо.