Аятоллах Саед Али Хаменейд захидал бичнэ үү

Хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммадид 6 жилийн хорих ял оногдуулжээ. Тэр Тегеран дахь Хүний эрхийг хамгаалагчдын төвийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. 2008 онд Ираны эрх баригчид энэ төвийг хүчээр хаасан ба тус байгууллагын хэд хэдэн гишүүдийг баривчлан, урт хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Наргес Мохаммади нь Али, Киана нэртэй бяцхан хоёр ихрийн эх юм. Түүнийг 2012 оны 4-р сарын 22-нд хорьсон ба түүнээс хойш хууч өвчин нь сэдэрсэн байна. Хоригдож байхдаа түр зуурын хараагүй болж, багтраа өвчин нь сэдэрснээр Наргес Мохаммади эмнэлэгт хүргэгджээ.

2011 онд “үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр нууцаар хуралдсан”, “тогтолцооны эсрэг суртал ухуулга тараасан” гэх хэргээр ял оногдуулсан ч үнэндээ түүний хүний эрхийн төлөөх үйл ажиллагаатай холбоотой юм. 2009 онд эрх баригчид паспортыг нь хурааж авснаар түүнийг гадаад улсад зорчихыг нь хориглосон юм.

Аятоллах Саед Али Хаменейд захидал бичнэ үү

Наргес Мохаммадиг үзэл санааны хоригдол хэмээн үзэж нэн даруй болзолгүйгээр суллахыг уриалах. Суллагдах хүртлээ гэр бүл, өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгээ хяналт, цагдалтгүйгээр чөлөөтэй уулзах, шаардлагатай эмнэлгийн тусламж авах эрхийг нь баталгаажуулахыг эрх баригчдаас шаардах. Хүний эрхийн хамгаалагчдын төвийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг нээх, тус байгууллагын гишүүд болон Иран дахь хүний эрхийн хамгаалагчдыг заналхийлэх, айлган сүрдүүлэх явдлыг эцэс болгохыг шаардана уу.

Supreme Leader
Ayatollah Sayed ‘Ali Khamenei
The Office of the Supreme Leader
Islamic Republic Street – End of Shahid
Keshvar Doust Street
Tehran
Iran

Email: info_leader@leader.ir
Twitter: @khamenei_ir
Start your letter: Your Excellency

Захианы загвар татаж авах
Захианы загвар татаж авах [PDF]

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562182 дахь зочин боллоо.