АНУ-ын Ерөнхийлөгчид захидал бичицгээе

Хуссейн Салем Мохаммед Алмерфеди Кубын Гуантанамо Бэй дэхь АНУ-ын усан цэргийн баазад 2003 оноос эхлэн хоригдсон. Түүний хэргийг шүүх ажиллагаа явуулаагүй байна. 2010 онд холбооны шүүхээс түүнийг хууль бусаар хоригдсон хэмээн үзэж, суллах шийдвэр гаргасан боловч Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг нь няцаасан ба АНУ-ын Дээд шүүх хэргийг хүлээж аваагүй юм.

Йемений иргэн Хуссейн Алмерфеди 2001 оны 12-р сард Иранд баривчлагдсан ба түүнийг Афганистанд байрлах АНУ-ын эрх мэдэлтнүүдэд шилжүүлэн өгчээ. Тэрээр Европт илүү сайхан амьдрах боломжийг хайж Йеменийг орхиж гарсан хэмээн мэдүүлж, түүнийг Иранаас Афганистан улс руу нэвтэрч буй гадны тэмцэгч нарт тусласан хэмээсэн мэдэгдлийг үгүйсгэсэн байна.

Ерөнхийлөгчид захидал бичих

Хуссейн Салем Мохаммед Алмерфедийг шүүх ажиллагаагүйгээр Гуантанамод үргэлжлүүлэн хорьж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлнэ үү.

Түүнийг болон Гуантанамод хоригдож байгаа бусад хоригдлуудыг олон улсын хэм хэмжээнд нийцсэн хараат бус шударга шүүхээр оруулах, цаазаар авах ял хэрэглэхгүй байх, эрүүгийн хэрэгт холбогдолгүй бол нэн даруй суллахыг шаардана уу.

The White House
Office of the President
1600 Pennsylvania Avenue NW
Washington DC 20500
USA

Fax: + 1 202 456 2461
Email: http://www.whitehouse.gov/contact/

Start your letter: Dear Mr President

Захианы загвар татаж авах
Захианы загвар татаж авах [PDF]

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670001 дахь зочин боллоо.