Гирифнагийн гишүүдэд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Гирифна нь Суданы засгийн газрын эсрэг тайван замаар тэмцдэг залуучуудын хөдөлгөөн ба Гирифна гэдэг үг нь “бид залхаж байна” гэсэн утгатай юм. Үндсэндээ их сургуулын оюутнуудаас бүрдсэн энэ хөдөлгөөн нь 2009 оны 10-р сард байгуулагджээ. Энэ хөдөлгөөнийг үүссэн цагаас нь эхлэн эрх баригчид гишүүдийг нь дур зоргоороо баривчлан хорьж, эрүүдэн шүүж, бэлгийн дарамт учруулжээ. Тэдний гэрээс зөөврийн компьютер болон бусад эд зүйлсийг нь хураан авч хэд хэдэн гишүүдийг нь Суданаас хүчээр хөөн гаргажээ.

Саяхан 2012 оны 6-р сард болсон жагсаалын дараахан эрх баригчдын онилсон байгууллагуудын нэг нь Гирифна болсон юм. Гирифнагын хэд хэдэн гишүүд гэр бүл болон өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй хоригдож байна. Зарим нь хоригдож байхдаа эрүүдэн шүүгджээ. Тэднийг дуугүй болгох гэсэн энэ оролдлогыг үл харгалзан Гирифна Судан дахь хүний эрхийг хамгаалах, хүндэтгэн сахихыг уриалсан тайван замаарх эсэргүүцэл, үйл ажиллагаа явуулж, мэдээлэл түгээсээр байна.

Гирифнагийн гишүүдэд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү
Судан дахь залуу идэвхтэнүүдийн эрхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэг явуулах, бичлэг 90 секундын хэмжээтэй, Гирифна гэсэн үгээр төгссөн байх.
Бичлэгээ өөрийн нэр болон оршин суугаа улсын нэрийн хамт girifnasolidarity@gmail.com мэйл хаягаар илгээх
Бичлэгтээ улс төрийн асуудлыг бүү дурьдаарай.

Дотоод хэргийн сайдад бичих
Гирифнагийн гишүүдэд тулгараад байгаа мөрдлөг хавчилга, баривчилгаа, эрүү шүүлт, заналхийлэл, зүй бус харьцааг зогсоохыг шаардана уу.

Mr Ibrahim Mahmoud Hamed
PO Box 873
Khartoum
Sudan
Start your letter: Your Excellency

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 704324 дахь зочин боллоо.