Гао Жишинд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Гао Жишин нь Хятадын нэр хүндтэй хуульчдын нэг юм. 2006 оны 12-р сард “хорлон сүйтгэх ажиллагаанд турхирсан” хэргээр 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн ба ялыг 5 жилийн хугацаатай түдгэлзүүлжээ. Түүнийг харихыг зөвшөөрсөн ч тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт хууль бусаар гэрийн хорионд оржээ. Түүнийг эрүүдэн шүүж, доромжилж байсан ба 2009 онд гэр бүлийнхэн нь байнгийн дарамт шахалтаас болж Хятадыг орхисон юм.

2009 оны 2-р сарын 4-нд цагдаа нар түүнийг гэрээс нь авч явсанаар сураггүй алга болжээ. Нэг жилийн дараа буюу 2010 оны 3-р сарын сүүлчээр түүнийг хэрхэн зовоож, эрүүдэн шүүж байсныг тодорхойлон өгүүлсэн ярилцлага өгчээ. “48 цагийн турш миний амь нас дээсэн дөрөөн дээр байсан” хэмээн тэрээр хэрхэн зодуулж байсан тухайгаа ярьжээ.

2010 оны 4-р сард буюу ярилцлага өгсний маргаашнаас тэр дахин ор сураггүй болсон. Тэрээр 2011 оны 12-р сард хорин сарын дараа засгийн газрын хэвлэл мэдээлэлд түүнийг түдгэлзүүлээд байсан ялын нөхцлөө зөрчсөн тул хоригдсон гэсэн мэдээ нийтлэгджээ. Гао Жишиний амьд үхсэн эсэх талаар огт мэдээлэлгүй байсан түүний гэр бүл, найз нөхөд энэ мэдээг сонсоод ихэд цочирдсон байна.

Гао Жишин одоо Хятадын баруун хойд хэсэгт орших Шаяа мужийн шоронд хоригдож байна.

Гао Жишинд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү.
Түүний хоригдож байгаа шоронгийн хаягаар захидал, ил захидал бичнэ үү.

Gao Zhisheng
P.O. Box 15, Sub-box 16
Shaya County 842208
Xinjiang Uighur Autonomous Region
China

Хятадын Ерөнхий сайдад захидал бичнэ үү.

Гао Жишинг яаралтай суллахыг шаардах. Түүний эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг баталгаажуулахыг шаардах. Захидалдаа Гао Жишингийн нэрийг дараах Хятад ханзаар бичнэ үү: 高智晟

Premier of the People's Republic of China
The State Council General Office
2 Fuyoujie
Xichengqu
Beijingshi 100017
China
Fax: +86 10 65961109
Start your letter: Your Excellency

Захианы загвар татаж авах
Захианы загвар татаж авах [PDF]

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632110 дахь зочин боллоо.