Чиу Хо-Шунд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Чиу Хо-Шун нь 1989 оноос хойш цаазаар авахуулах ялтай байгаа ба хэзээ ч цаазлуулж болзошгүй эрсдэлд байна.

Түүнийг 1988 онд 11 хүний хамт хоёр хүний аллагын хэрэгт холбогдуулан баривчилсан юм. Тэднийг эхний 4 сар тусгаарлан хорьж, хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт тулгасан гэдгийг бүгд хэлсэн байна. Чиу Хо-Шун түүний нүдийг боож, хүлээд, мөсөн дээр суулган цахилгаанаар цохиулах, халуун чинжүүтэй ус ам, хамар руу нь цутгадаг байсан ба иймэрхүү байцаалт 10 цаг үргэлжилж, 5-6 хүн түүнийг зодож байсан тухай хэлсэн юм. Үүний нөлөөгөөр түүний зүүн чихний сонсгол муудаж, улмаар толгой нь хүчтэй өвддөг болжээ.

Шударга бус шүүх ажиллагааны улмаас түүнд цаазаар авах ял оногдуулж, бусад 11 хам хэрэгтэнд хорих ял өгчээ. 1994 онд 2 прокурор, 10 цагдаагийн ажилтан эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн хэргээр яллагдсан. Чиу Хо-Шун болон бусад сэжигтнүүд хэргийг үйлдсэн гэх ямар ч нотолгоо олдоогүй байна. 

2011 онд давж заалдах шат амжилтгүй болсны дараа Чиу Хо-Шун шүүхэд хандан “би хэнийг ч алаагүй, яагаад шүүгчид намайг буруугүй гэдгийг тогтоож зориглохгүй байгаа юм бэ?” хэмээн асуужээ. 

Чиу Хо-Шунд эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Чиу Хо-Шун дэлхийн олон орны хүмүүсээс амьдарч байгаа газрынхаа зурагтай ил захидал хүлээж авахыг хүсч байна. Захидлаа дараах хаягаар илгээнэ үү:

Chiou Ho-shun
Taipei Detention Center
No. 2 Li-de road, Tucheng City
Taipei County, 236
Taiwan (ROC)

Ерөнхийлөгчид захидал бичнэ үү

Чиу Хо-Шунг цаазлахгүй байх, түүний шударгаар шүүгдэх эрхийг баталгаажуулахыг шаардан, Тайваньд цаазаар авах ялыг халах алхам болгож бүх цаазаар авах ял болон гүйцэтгэлийг зогсоохыг уриална уу.

Ma Ying-jeou
President of Republic of China
Office of the President
No. 122, Sec. 1
Chongqing S. Road
Zhongzheng District
Taipei City 10048
Taiwan (ROC)
Fax: +886 223832941 or +886 223719268

Start your letter: Your Excellency

хаягаар захидал илгээх юмуу доор мэдээллээ оруулаад "Илгээх" товчийг дарж гарын үсгээ оруулаарай:

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562181 дахь зочин боллоо.