Бодогийн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Хэдэн зуун жилийн турш Бодогын ард иргэд Нигер Дельтад загас агнаж, газар тариалан эрхэлсээр амьдарч ирсэн. 2008 оны 8-р сарын 28-ны өдөр Шелл компанийн газрын тос дамжуулах хоолой цоорч мянга мянган баррел газрын тос асгарч нутгын гол горхи руу урсаж орсон нь тэдний тайван амьдралын хэв маяг гэнэт өөрчлөгдөхөд хүрсэн юм. Бодо хавийн нутаг ус бохирдож, газрын тос 11-р сарын 7-ныг хүртэл асгарсаар байсан.

2008 оны 12-р сард дахин газрын тос асгарч эхэлсэн ба энэ нь 10 долоо хоног үргэлжилсэн юм. Эдгээр ослууд тоног төхөөрөмжийн эвдрэлээс болсон байна. Газрын тос хүрээлэн буй орчныг сүйтгэж, нутгийн хүмүүсийн амьдрах аргыг үгүй хийсэн юм. Голын загас үхэж, бохирдлоос дайжин, орчны газар нутаг бохирдсон хэвээр үлджээ. Загасчлал болон газар тариаланд учруулсан хохирол нь хүнсний бүтээгдхүүний үнийг өсгөж, хүнсний хомсдолыг бий болгожээ. 2009 оны 5-р сард Шелл компани хүнсний бүтээгдхүүний тусламж үзүүлсэн ч энэ нь хотын 69000 иргэдэд хаана нь ч хүрэлцээгүй юм.

Газрын тос асгарснаас болж, Бодогын олон хүмүүс ядууралд нэрвэгдсэн. Үүний зэрэгцээ бохирдсон хөрс, ус, агаар тэдний эрүүл мэндэд аюул учруулж байна.

Бодогийн хүмүүст эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

“Бид Бодогийн хүмүүсийг дэмжиж байна” эсвэл  “Бодод асгарсан газрын тосыг цэвэрлэ” гэсэн үзүүлэн барьж зургаа татуулан, зурвасаа англи хэлээр бичнэ үү.
Хэрэв боломжтой бол Шелл компанийн агуулах эсвэл оффисын өмнө зургаа авахуулах.
Авсан зургаа  http://www.flickr.com/photos/medianaija/   цахим хуудас руу оруулаарай.

Ерөнхийлөгч Гүүдлак Жонатанд захидал бичнэ үү

Бодогийн бохирдол нутгийн иргэдэд нөлөөлж байгаа асуудалд хяналт шалгалт хийх, цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг баталгаажуулахыг хүсэх. Цэвэрлэх үйл ажиллагааны талаарх бүх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж байх тухайгаа амлахыг шаардах. Бүрэн дүүрэн нөхөн төлбөр олгохыг шаардах. Нигер Дельтагийн газрын тосны компаниудын үйл ажиллагаа хяналттай, бохирдлоос урьдчилан сэргийлэх сэргээн засварлалт хийгдсэн байх, цэвэрлэх ажиллагааг яаравчлах, ил тод байхад анхаарал хандуулан баталгаажуулахыг хүснэ үү.

President Goodluck Jonathan
President of the Federal Republic of Nigeria
Office of the President
Nigerian Presidential Complex, Aso Rock
Abuja
Federal Capital Territory
Nigeria

Start your letter: Your Excellency

Захианы загвар татаж авах
Захианы загвар татаж авах [PDF]

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 562182 дахь зочин боллоо.