Алес Байлиацкид эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү

Алес Байлиацки бол Беларусьт нэр хүндтэй, хүний эрхийг хамгаалагч бөгөөд Хүний эрхийн Виасна төвийн дарга юм. Тэр 2011 оны 8-р сарын 4-нд баривчлагдан 11-р сарын 24-нд 4 жил хагас хоригдох ялаар шийтгүүлжээ. Энэ нь түүний хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлого бөгөөд Алес Байлиацки бол үзэл санааны хоригдол мөн хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.

Алес Байлиацки Беларусь дахь хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихээр Польш, Литва улс дахь өөрийн банкны дансаа хэрэглэснийхээ төлөө хоригдсон юм. Беларусийн эрх баригчид 2003 оноос хойш хүний эрхийн Виасна төвийг бүртгэхээс татгалзсан тул тус байгууллагыг Беларусьт банкны данс нээхийг хоригложээ. Тиймээс үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрш зэргэлдээ улсын банкинд данс нээсэн байна.

Алес Байлиацкиг шүүх ажиллагаа шударга бус болсон ба зарим нэг нотлох баримтууд нэргүй, баталгаагүй мэдээлэл байсан байна. Зарим гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт холбогдолгүй, Алес Байлиацкийн хүний эрхийн үйл ажиллагаа ба гэрчүүдийн өөрсөдтэй нь холбоотой мэдээлэл байсан аж.

Алес Байлиацкид эв санааны нэгдлээ илэрхийлнэ үү
Түүний хоригдож байгаа шоронгийн хаягаар захидал, шашны бус ил захидал илгээнэ үү. Хаяг:
Ales Bialiatski
Penal colony No. 2
1 Sikorsky Street, Babruisk
213800 Mahiliou Region
Belarus
Санал болгох зурвас:
Би таны тухай бодож байна: Я думаю пра цябе
Танд сайн сайхныг хүсч байна: Я жадаю табе дабра

Беларусийн Ерөнхийлөгчид захидал бичнэ үү
Алес Байлиацкийн хэргийг хэрэгсэхгүй болгож, болзолгүйгээр нэн даруй суллахыг уриалах. Эмнести Интернэшнл Алес Байлиацкиг үзэл санааны хоригдол хэмээн тодорхойлсныг дурдаж өгөх.
President Alyaksandr Lukashenka
ul. Karla Marxa 38
220016 Minsk
Belarus
Fax: +375 172260610 or +375 172223872
Email: contact@president.gov.by

Start your letter: Dear President

Захианы загвар татаж авах
Захианы загвар татаж авах [PDF]

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670754 дахь зочин боллоо.