Нобелийн шагналтан болон түүний эхнэрийг чөлөөл

2010 оны Нобелийн Энх Тайвны шагналт Хятадын нэрт эрдэмтэн, доктор Лю Ся Бо “засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд турхирсан явуулахыг өдөөсөн” гэх хэргээр 11 жил хоригдох ялаар шийтгэгдэн, ял эдэлж байна. 2009 оны 12 дугаар  сард Шүүх түүнийг 2005-2007 онд бичсэн 6 өгүүллэг, цахим хуудсанд нийтэлсэн нийтлэлүүдээр нь яллахдаа шүүхийг “гүтгэсэн”, төр засгийн эсрэг үйл ажиллагааг өдүүлсэн хэмээн үзжээ. Түүний ялын үндэслэл болсон бусад 6 өгүүллэгтээ Лию Шиа Бо авилга, элдэвцагдан хяналт, нэг намын ноёрхолыг шүүмжилж, олон намын ардчилсан тогтолцоог суртчилсан байна. Энэ бүхнийг шүүх  үзэл бодлоо илэрхийлэхээс хэтэрч “ цуурхал таараасан, гүтгэсэн” учраас эрүүгийн хэрэг болж байна гэж үзжээ. 

Лию Шиа Бо нь Зүүн Хойд Хятадын Лиаонин мужийн Жин Зоу шоронд хоригдож байгаа билээ. Харин түүний эхнэрийг Бээжинд хууль бусаар гэрийн хорионд байлгаж байна. Тэд үзэл санааны хоригдол юм. Ял эдэлж дууссаны дараа тэрээр дахин 2 жил ямарваа улс төрийн эрхээ эдлэхгүй. 

Түүний эхнэр нь 2010 оны 10 дугаар сарын 8-нд нөхөр нь Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн болохыг зарласнаас хойш гэрийн хорионд байгаа билээ. Тэрээр Лю Сятай хамгийн сүүлд 2011 оны 2 дугаар сард нэг найз нь хэсэгхэн интернэтээр холбоо барьсанаас хойш ямар холбоо барьж чадаагүй байгаа юм. Тэрээр гэрээсээ гарч ч чадахгүй, гэр бүл нь бүгдээрээ барьцаалагдчихсан учраас сэтгэл санаа нь тун хүнд байгаа тухай Эмнести Интернэшнлд ярьсан юм. 

Та бүхэн Лю Сяа Бог яаралтай, ямарваа нөхцөлгүйгээр суллахыг шаардаж захидал бичнэ үү. Түүнчлэн Лию Шиагийн үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй явахад нь тавьсан хязгаарлалт, хяналтаа зогсоохыг эрх баригчдаас шаардаарай.

Хаяг: 

Premier Wen Jiabao
The State Council General Office
2 Fuyoujie, Xichengqu
Beijingshi 100017
People’s Republic of China
Fax: +86 10 65961109 (c/o Ministry of Foreign Affairs)
Salutation: Dear Premier

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542179 дахь зочин боллоо.