Кенийн Засгийн Газарт албадан нүүлгэлтийг зогсоохыг уриалж байна

2013 оны 5-р сарын 10-ны өдөр Найроби хотын Сити Картон гэдэг албан бус сууринд албадан нүүлгэх үйл ажиллагаа явагдаж, 400 гаруй хүмүүсийн орон гэр сүйтгэгдсэн байна. Албадан нүүлгэлт эхлэхээс өмнө өглөөний 4-5 цагийн хооронд сууринг 170 гаруй цагдаагийн албаныхан бүсэлсэн байжээ.
2013 оны 5 сарын 10-ны өглөө үүр цайх үед Сити Картоны оршин суугчдыг сэрээж, 200 гаруй залуучууд тэднийг хүчээр гэрээс нь хөөн гаргасан байна. Цагдаагийн албан хаагчдын нүдэн дээр лантуу, лоом барисан залуучууд байшингуудыг нурааж эхэлжээ... / Сити Картон дахь албадан нүүлгэлтийн асуудлаар ажиллаж байгаа Эмнести Интернэшнлийн шинжээчийн  тэмдэглэлээс, Кени, Найроби/

Орон байртай байх нь Хүний эрх
Хаана амьдарч буйгаас үл хамааран хэнийг ч албадан нүүлгэж болохгүй. Албадан нүүлгэлт нь олон улсын, бүсийн хүний эрхийн хуулийн дагуу хууль бус үйлдэл юм. Албан бус суурьшилд амьдарч буй хүмүүс ч бусдын адил шаардлагад нийцсэн орон байр, цэвэр ус, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах ёстой.  
Өнөөг хүртэл Кенийн эрх баригчид Найроби хотын хүн амын талаас илүү хувийг орон байраар хангаж чадаагүй л байна. Ойролцоогоор хотын 2 сая гаруй оршин суугчид эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр ус, аюулгүй байдлаар хангагдаагүй, сургууль цэцэрлэггүй эсвэл алслагдсан албан бус суурин, ядуусын хороололд амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Момбаса болон Кисуму дахь албан бус сууринд оршин суугчдын хувьд, тэд хотын бусад оршин суугчдын адил татвар төлж, санал өгөн эдийн засаг, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулдаг хэдий ч хотын төсөв, төлөвлөлтөөс  хасагддаг байна.
Кени улсын Газар, Орон сууц, Хотын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын танхимын Нарийн Бичгийн Даргад хандсан дараах уриалгад нэгдэж,  гарын үсгээ зурна уу :  
 
Танхимын Нарийн Бичгийн Дарга Хүндэт Нгилу танаа,  

Эмнести Интернэшнл, хамтрагч байгууллагууд, дэмжигчид Кенид болж буй албадан нүүлгэлтийн талаар ихэд санаа зовниж байна. Албадан нүүлгэлт нь хууль бус үйлдэл бөгөөд энэ явдлыг нэн даруй зогсоох ёстой.
Таныг Кени дэх бүх албадан нүүлгэх ажиллагааг даруй таслан зогсоох, аливаа нүүлгэн  шилжүүлэлтийн үед аюулгүй байдлыг хангах болон албадан нүүлгэлтийг хориглох тухай хууль батлан,  хэрэгжүүлэхийг уриалж байна.  Уг хууль нь олон улсын, бүсийн хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байвал зохино.

11-р сарын 15-ны өдөр Найробид Танхимын Нарийн Бичгийн Дарга Нгилуд Уриалгыг гардуулж өгөх бөгөөд дэлхий даяарх элчин сайдын яамдуудаар дамжуулан Кенийн Засгийн Газарт хүргэх юм.

Найроби хотын Картон сууринг бульдозероор нураасны дараа, 2013 оны 5 сар © Эмнести Интернэшнл
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 581276 дахь зочин боллоо.