Оросын хүний эрхийн идэвхитэн Наталия Эстемироваг 2009 оны 7 дугаар сарын 15-нд Чечений Грозныд зэвсэгт этгээдүүд хулгайлжээ. Хэдэн цагийн дараа түүний цогцос хөрш зэргэлдээ Ингушетээс олджээ. Түүнийг буудан хөнөөсөн байв.
Түүхийн багшийн мэргэжилтэй Наталья Эстемирова нь 2000 оноос хойш Хойд Кавказын Хүний Эрхийн Төвд ажиллаж ирсэн юм. Тэрээр 1999 онд эхэлсэн Чечень дэх 2 дахь зэвсэгт мөргөлдөөний үед гарсан хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн гэрчүүдийн мэдүүлгийг цуглуулж байв. Мөргөлдөөний уршигаар хууль бусаар хүмүүсийг цаазлах, хүчээр сураггүй болгох зэрэг хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар байна. Наталья энэ бүхнийг зоригтойгоор баримтжуулж байсан юм.
Эрх баригчдын энэ хэргийг шийдвэрлэнэ гэсэн мэдэгдлээс өөр алуурчдыг шүүхийн өмнө аваачих, шударга ёсыг тогтоох оролдлого хийгдээгүй байна.
Та бүхэн Наталья Эстемировагын аллагын хэрэгт хараат бус, шударга, бүрэн гүйцэд мөрдөн байцаалт явуулж, холбогдох албан тушаалтнууд болон аюулгүйн хүчнийхнийг мөрдөн шалгахыг шаардаж захидал бичнэ үү. Иргэний нийгмийн идэвхитнүүдийн амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, тэдний хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг хүндэтгэн сахихыг уриалж доорхи хаягаар орж захидал илгээгээрэй:
http://www.amnesty.org/en/appeals-for-action/estemirova-investigation